Xaxa.mn

Хятадад нохой хувилаж байна

Нохойны дундаж наслалт 13-15 байдаг. Тиймээс хайртай гэр бүлийхээ гишүүнийг алдахгүйн тулд Хятад улсад нохой хувилах бизнес эхэлжээ. Тухайлбал, хайртай нохой чинь ихэр эсвэл гөлөгтэй болох бус нохойн генийг лабораторын аргаар бойжуулж хуулбарлана гэсэн үг. Таны нохойг Лүси гэдэг нэртэй гэж бодоход ижил дурсамж, бие бялдар зан араншинтай дахин нэг Лүситэй болж байнаа гэж ойлгож болно.
altХайртай нохойгоо хуулбарлуулахын тулд 55000 доллар төлөх шаардлагатай бөгөөд үйлчлүүлэгчид жилд 100-200 орчим нохой хуулбарлуулах захиалга өгч байгаа байна. Энэхүү статистик тоо ирээдүйд 300-аас 500 болон өсөх хандлагатай байгаа хэмээн Хятадын эрдэмтэд үзэж байгаа аж.
Хамгийн анхны үйлчлүүлэгчээр Хятад улсын иргэн Шао Бин хандсан бөгөөд түүний нохой арван нас хүрч хөгширөлтийн шинж тэмдэг илэрсэн байжээ.
Тэрбээр, “Нохойгоо алдах тухай бодох төдийд маш аймшигтай санагдаж байсан. Хэдийгээр адилхан нохой байхгүй байх гэж мэдэж байсан ч түүнийгээ дахин харна гэж бодсоны үндсэн дээрээс энэ шийдвэрт хүрсэн. Нохойны минь арьснаас багахан хэмжээг лабораторируугаа авч явсан. 10 сарын дараа нохойгоо аваарай гэж холбоо барихад нүдэндээ ч итгээгүй” хэмээжээ.
alt
Үүнийг овжиноор ашиглаж чадсан Цагдаагын байгууллага нас өндөрт гарсан үнэлж баршгүй нохойнуудаа хувилж эхэлжээ. Энэ нь цаг хугацаа, санхүүд ч мөн хэмнэлттэй гэж үзэж байгаа байна.
Image result for police dog clone
Хэдийгээр гэрийн тэжээмэл амьтан хувилах нь хуулийн дагуу хийгдэж байгаа хэдий ч хүн хувилах туршилт хийсэн тохиолдолд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн Хятадыг ЗГ мэдэгджээ.



скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us