Далд ухамсар таны хэн болохыг тодорхойлж өгдөг. Тухайлбал, таньд нэг зураг үзүүлэхэд ерөнхийд нь хараад өнгөрдөг. Энэ үед далд ухамсар, оюун бодолд юу байгаагаас хамаарч зургийн аль нэг хэсэг нь илүү нүдэнд өртдөг байна. Бид уншигч таны чөлөөт цагт зориулан нэгэн зургийг хүргэж байна. Эндээс та өөрийгөө тодорхой хэмжээнд таньж аваарай. Харин үр дүнгээ хүндээр тусгаж авахгүй байхыг анхаарна уу.
Ирвэс
Хэрэв та ирвэсийг түрүүлж харсан бол таныг хамгийн ихээр стрессдүүлж байгаа зүйл бол хайр сэтгэлийн асуудал. Хайртай хүнтэйгээ тасарч байгаа мэт санагдаж, харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх эсэх нь бүрхэг санагдаж байгаа. Тиймээс дурсамжаа сэргээж, хайрттайгаа ярилцаад үзээрэй. Таньд үр дүнгээ өгөх болно гэдгийн санаарай.
Арслан
Хэрэв та арсланг түрүүлж харсан бол бүх үүрэг хариуцлагыг өөртөө урт удаан хугацаагаар үүрдэг хүн. Та хүн бүрийг анхаарч, халамжлаад өөрийгөө мартсан. Таныг тэсвэр хатуужилтай нэгэн гэж гэр бүл, найз нөхөд чинь дүгнэдэг. Тиймээс бусдын өмнөөс үүрэг хариуцлага хүлээгээд байлгүй бага зэрэг хувиа хичээж, өөрийгөө цэнэглэх цаг болсныг анхаараарай.
Тахь
Хэрэв та зургаас тахийг түрүүлж харсан бол та өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд хамгийн ихээр санаа зовдог. Хэдийгээр эрүү мэндэд санаа зовж, анхаарал хандуулах нь зөв ч гэлээ тун хэмжээн тааруулах нь зүйтэй. Нэгэнт та бүх хүний эрүүл мэндэд анхаарч чадахгүй бол ядаж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, түүнээсээ “таашаал” авч, сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээгээрэй.
Анааш
Хэрэв та зургаас анаашийг түрүүлж харсан бол та ажилдаа санаа зовдог нэгэн бөгөөд санхүүгийн хувьд зарлагатай нэгэн. Үүнээс болж таны ажлын бүтээмж буурч байгааг анхаарна уу. Хэрвээ ажлаа солихоор бодож байгаа бол эргэлзэлгүй сольж, өөрийнхөө давуу талыг гаргаж ажлаасаа тайвшрал аваарай.
Тоть
Хэрэв та зургаас тотийг түрүүлж харсан бол та асар ганцаардаж байна. Энэ байдлаасаа гарахын тулд хүнтэй ярилцаж, цагийг зугаатай өнгөрөөж, хайрцаглагдсан байдлаасаа гарахыг хичээ. Үгүй бол та ганцаардлын ангалд улам унах болно.
Шувууд
Хэрэв та зургаас шувуудыг түрүүлж харсан бол та бага зэрэг ганцаардаж байна, тухгүй байна. Та хэдийгээр бие даасан хүн ч гэсэн бусдад тусалж, олонтой байж яагаад болохгүй гэж. Үүний дараа ганцаараа байгаад өөрөө өөртэйгөө ярилцаарай. Найзуудтайгаа уулзаж ярилцсан ч болно шүү дээ.
Сэтгэгдэл бичих