Xaxa.mn

Цэрэгт явахын тулд анх удаа үсээ засуулжээ

Ж.АНУ
Армид цэргийн алба хаахаар шийдсэнийхээ дараа л 15 жил ургуулсан үсээ анх удаа засуулсан 23 настай залуугийн талаар CNN мэдээлэв. Аррое хэмээх энэ эр АНУ-ын Солт Лэйк хотын армид цэрэгт татагдсаныхаа дараа ихэд догдолсон учир ийнхүү супер урт үсээ засуулжээ.
Тэрээр энэхүү урт “гэзэг”-ээ “Locks of Love” ашгийн бус байгууллагад хандивлах аж. Энэ байгууллага нь хавдар, мэдрэлийн өвчин болон арьсны элдэв эмгэгийн улмаас үс нь унасан хүүхдүүдэд хиймэл үс хийж хандивладаг аж. “Өвдсөн тэдгээр охидод үс бэлэглэсэндээ би баяртай байна” гэж Аррое хэлжээ.
Тэрээр армид явган цэргийн албанд томилогдсон байна. Харин армийн дүрэмд үсээ засуулах стандарт байдаг. Ингэхдээ үсээ чих болон хөмсөгний төвшнөөс урт ургуулахыг хориглодог аж.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us