Fila Brasileiro
Фила Брасилейро буюу Бразилийн Мастифф нь анчин, харуулын нохойноос гаралтай.

New Guinea Singing Dog
Шинэ Гвинейгээс гаралтай энэхүү нохой нь дуугарах үедээ яг л дуу дуулж буй мэт сонсогддог тул ийн нэрлэжээ.

Stabyhoun
Нидерландаас гаралтай бөгөөд харуул хамгаалалтын журмаар тэжээдэг байна.
Mudi
Унгарын малчин нохой бөгөөд ажил, шоу (мэдээж нөхөрлөл) чиглэлээр тэжээдэг байжээ. Бусад Унгарын мал аж ахуйн үүлдрийн адил түгээмэл биш.

Lagotto Romagnolo
Энэхүү ховор Италийн үүлдэр нь зүүн өмнөд хэсэгт оршдог Ромагна хотоос гаралтай юм.

Azawakh
Энэхүү үүлдэр нь Африк улсаас гаралтай. Таргалдаггүй, туранхай харагддагаараа онцлогтой
Thai Ridgeback
Энэ өвөрмөц үүлдэр нь Тайландаас гаралтай.

Czechoslovakian Wolfdog
Энэ үүлдэр нь Карпатын чоно, Герман хоньч нохойны дундаас гаралтай юм. Туршилтыг Чехийн цэргийнхэн явуулжээ. Үүнийг 1982 онд Чехословак улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо Словак улсын үндэсний үүлдэр болжээ.

Norwegian Lundehund
Энэхүү спицын үүлдэр нь Норвеги гаралтай бөгөөд шувууны өндгийг агнахдаа ашигладаг байжээ. Мөн хүзүүний үе нь 4 бус 6 байдаг гэдгээрээ алдартай байна.
Kooikerhondje
Шувуу агнахад зориулагдсан Голландын спаниел аж. Дэлхийн 2-р дайны дараа уг үүлдэр устах аюулд нэрвэгдсэн боловч сонирхогчид дахин үржүүлж чадсан байна.

Сэтгэгдэл бичих