Xaxa.mn

Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл

Сэтгэл зүйчид он удаан жил ажилласны эцэст хүнд маш олон сэтгэх төрөл байдгийг олж мэдсэн ба төрөл бүр нь дотроо 2 хуваагддаг байна.
Бид хамгийн сонирхолтой 8 төрлийг та бүхэнд хүргэж байна.

1. Интернал ба Экстернал

14012365-38327060-1-0-1522311815-1522311821-1500-1-1522311821-650-04f9ebaa03-1522477435 Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл
Интернал төрлийн хүмүүс нь аливаа болж буй зүйл түүнээс хамаардаг гэж боддог (төлөвлөгөө, зоригтой байдал, тэсвэр хатуужил гэх мэт…). Орчин тойрондоо дасан зохицож нөлөөлөхийн тулд тэд өөрийн ур чадварыг байнга сайжруулдаг.
Экстернал төрлийн хүмүүс азгүйдлийг бусдаас болж байна гэж боддог (бусдын шийдвэр, цаг агаар, санаандгүй байдал гэх мэт…) Тэд иймэрхүү байдлыг даван туулахдаа тааруу байдаг байна.

2. Интроверт ба Экстраверт

14012415-38328110-2-0-1522311829-1522311834-1500-1-1522311834-650-04f9ebaa03-1522477435 Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл
Интроверт хүмүүс дотоод ертөнцдөө илүү анхаарлаа хандуулдаг. Тэд зожиг, дотогшоогоо ба мэдрэмтгий. Тэд аливаа зүйлийн гүнд орж, сэтгэл зүрхээ зориулах нь элбэг. Жишээ нь тэд хамгийн дотнын нэг л хүнд нээлттэй байх, ямар нэгэн ажил сонгоод тэрийгээ маш сайн мэддэг байх гэх мэт.
Экстраверт хүмүүс нь гадаад ертөнцөд илүү анхаардаг. Тэд нийтэч, идэвхтэй ба олон төрлийн зүйл хийх дуртай. Тэдэнд хийж буй зүйлээ олон төрөлтэй болгох нь нэг зүйлийг сайн сурахаас илүү амар байдаг байна. Ийм хүмүүстэй харилцахад амар байдаг тул тэд шинэ хүмүүстэй хэл амаа амар олдог байна.

3. Чэйнжэр ба Раннер

14012465-38331410-8-0-1522311971-1522311979-650-1-1522311979-650-04f9ebaa03-1522477435 Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл
Чэйнжэр хүмүүс нь өнөөдөр ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан бол маргааш Альпын нуруунд шүхрээр бууж ч мэдэхээр хүмүүс. Ажил дээрээ тэд өдөр бүр шинэ төсөл дээр ажиллахыг хүсдэг. Өдөр бүр ижил зүйл хийдэг бол тэд ажлаасаа гарч л орхино. Тэд эрч хүч ихтэй, хурдан суралцдаг ба нэгэн хэвийн биш бол ямар ч нөхцөлд дасан зохицдог. Харамсалтай нь нэгэн хэвийн зүйлд дургүй учир тэд ямар нэгэн ажлыг дуусгахад хүндрэлтэй байдаг байна.
Раннер хүмүүс бол нэгэн хэвийн зүйл хийдэг хүмүүс. Тэд өөрийн хобби, ажлын байр, найз нөхдөө маш нухацтай сонгодог. Тэд эхэлсэн ажлаа дуусгаж байж л санаагаа амраадаг. Раннер хүмүүс байнга өөрчлөгддөг орчин, шинэ хамт олон, шинэ ажилд дасан зохицохдоо удаан байдаг байна.

4. Шизотимик ба Циклотимик

14012515-38330510-4-0-1522311912-1522311924-1500-1-1522311924-650-04f9ebaa03-1522477435 Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл
Шизотимик хүмүүст шизофрени сэтгэцийн өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд мэдрэмтгий, хувиа хичээсэн, их зантай, өөрийгөө бусдаас илүү гэдэгт итгэдэг. Өөрөөр хэлбэл тэд захирах дуртай, хэмжээнээсээ хэтэрсэн асуудлын талаар ярилцдаг, өөрийн сэтгэл хөдөлгөөнийг бараг харуулдаггүй ба шинэ орчин дасан зохицохдоо муу.
Циклотимик хүмүүс нь сэтгэцийн гүн хямралын шинж тэмдэгтэй. Тэд хэнэггүй, хир баргийн зүйлийг тоодоггүй, хариуцлага үүрэхдээ муу ба хэт сэтгэлийн хөдлөлтэй. Ерөнхийдөө хөгжилтэй, нийтэч, хошигнох дуртай ба анхаарлын төвд байхыг хүсдэг хүмүүс юм.

5. Шийдэмгий ба Алсын бодолтой

14012565-38330610-5-0-1522311931-1522311936-1500-1-1522311936-650-04f9ebaa03-1522477435 Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл
Шийдэмгий хүмүүс шийдвэр гаргахдаа хурдан, ажлын ачаалал сайн даадаг, ажлын ямар ч хүнд нөхцөл ажиллах чадвартай. Тэд хэцүү асуудлыг давж туулах ба алдаа дээрээ суралцдаг хүмүүс. Ихэвчлэн туршлага хуримтлуулсан, мэдлэг ихтэй хүмүүс болдог байна.
Алсын бодолтой хүмүүс аливаа асуудлыг шийдэхдээ бүх зүйлийг бодолцдог, хэрэггүй хөдөлгөөн хийхээс зайлсхийдэг байна. Тэд эргэн тойрондоо хурдан дасдаг, амрах дуртай ба ачааллаа тайлах дуртай. Тэд таатай байдал, дулаахан орчин ба сайхан зүйл ярих дуртай. Тэд туршлага гэхээсээ илүү шинэ санаа, алсын хараа болон ирээдүй дээрээ илүү анхаардаг байна.

6. Сенсорик ба интуит

14012615-38330710-6-0-1522311944-1522311950-1500-1-1522311950-650-04f9ebaa03-1522477435 Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл
Сенсорик энэ бол туршлага дээр суурилсан, тодорхой өвөрмөц сэтгэлгээтэй, жижиг зүйлийг сайн анзаардаг, амт, өнгө ба үнэр сайн мэдэрдэг байна. Бодит байдал дээр анхаардаг, санаа болон нээлтээ бодит болгохыг эрэлхийлдэг. Бидний эргэн тойронд байгаа ихэнх зүйл бол тэдний гараар бүтсэн зүйлүүд юм. Сенсорик хүмүүс ямар нэгэн байдлыг бүхэлд нь харахдаа тааруу байдаг ба тэд өнөөдрөөр амьдардаг учир маргааш болох зүйл тэдний санааг зовоодог байна.
Интуит хүмүүс нь ихэнхдээ сэтгэгчид байдаг. Тэд нөхцөл байдлыг хурдан боловсруулдаг, боломжуудыг сайн олж хардаг ба олон нөхцөл аргуудыг амархан сэтгэж чаддаг байна. Бидний эргэн тойронд байгаа ихэнх зүйл бол тэдний санаа. Тэдний толгойд цаг үеэсээ илүү гарсан шинэ санаанууд эргэлддэг бөгөөд тэр санааг нь харин үр удам нь бодит зүйл болгодог. Мөрөөдөмтгий, мартамхай. Харин тэдний сэтгэл зүрхэнд байнгын урлагийн эмх замбараагүй байдал байдаг.

7. Логик ба Этик

14012665-38331310-7-0-1522311959-1522311964-1500-1-1522311964-650-04f9ebaa03-1522477435 Бүх хүнд байдаг 8 сэтгэх төрөл
Логик хүмүүс ертөнцийг хууль, дүрэм, логик холбоо ба шинжлэх ухаан дээр суурилж дүгнэдэг байна. Тэд технологи, бизнес төлөвлөгөө, шинэ санаа болон шинжлэх ухаан тал дээр илүү байдаг. Логик хүмүүсийн хувьд харилцаа гэдэг нь мэдээлэл солилцохтой адил: “Өмнөх судалгааг харцгаая…”, “Төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй…“, “Сайн бодож байгаад шийдье…” гэх мэт.
Этик хүмүүс ертөнцийг мэдрэмж, сэтгэл хөдлөл, сэтгэгдэл гэх мэт мэдрэмжүүдээр хардаг. Тэд сэтгэл зүрх болон сэтгэл санаагаараа ханддаг. Бусдын сэтгэл санааг өргөх, урам зориг өгөх, идэвхжүүлж чаддаг байна. Тэдний хувьд харилцаа гэдэг нь энерги солилцохтой адил юм: Өнөөдөр гунигтай байх чинь, ямар нэгэн зүйл болсон уу?“, “Чи чадахгүй юм бол хэн ч чадахгүй…”, “Сэтгэл санаа ямархуу байна?” гэх мэт.

8. Эерэг ба сөрөг

Эерэг хүмүүс асуудалтай тулгарах болон ярихдаа тэд эерэг талыг олж харж ярьдаг байна.
Сөрөг хүмүүс асуудалтай тулгарах болон ярихдаа тэд сөрөг талыг олж харж ярьдаг байна.

Бид юуг анхаарах ёстой вэ?

Хүн бүр өөр ч гэсэн ямар нэгэн зүйлээрээ бид хоорондоо адилхан л байдаг. Төрөл бүр нэг нэгнийгээ нөхдөг эерэг ба сөрөг чанаруудтай. Интуит хүн сэтгэж харин сенсорик хүн хийдэг. Интровертууд гүн бодож харин экстравертууд өргөнөөр харах жишээний. Эерэг хүн сайн зүйлийг харж харин сөрөг хүн байж болох муу зүйлүүдээс сэргийлэх жишээний.
Хамгийн гол нь бид өөрсдийгөө мэдэж сөрөг талуудаа засах нь чухал. Хичээх юм бол ямар ч хүн эдгээр төрлүүдийн сайн чанаруудыг авч үлдэж чадна.
Эх сурвалж: geeks.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us