Xaxa.mn

Дэлхийн хамгийн АЮУЛТАЙ 10 хот

Economist Intelligence Unit  судалгааны компанийн шинжээчид дэлхийн хамгийн аюултай хотуудын жагсаалтыг гаргажээ.  Жагсаалтыг гаргахад гэмт хэргийн гаралт, тээвэр болон эрчим хүчний дэд бүтэц, сүйрэл, байгалийн гамшгаас хамгаалагдах байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.

1. ЛАГОС 
Индекс: 38,1
Лагос бол Нигерийн баруун өмнөд хэсэгт байх боомт хот юм. 13 сая гаруй хүн амтай, Нигерийн төдийгүй Африкийн томоохон хотод тооцогддог. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд Лагос хот 56 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 60, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 58, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 60 буюу хамгийн сүүлийн байранд оржээ. 

2.    КАРАКАС 
 
Индекс: 40,1

Венесуэлийн нийслэл Каракас хотын улсынхаа банк, худалдааны төв төдийгүй олон зоогийн газар, театр, музей, худалдааны төвүүд байрладгаараа соёлын нийслэлд тооцогддог. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд Каракас хот 53 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 55, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 60, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 59 дүгээр байранд оржээ. 

3.   ЯНГОН 
 
Индекс: 41,9
Янгон бол Мьянмагийн хот бөгөөд 1989-2005 оны хооронд тус улсын нийслэл байв. Хүн ам 7 сая орчим. Улсынхаа эдийн засаг, соёл, боловсролын чухал төвд тооцогддог төдийгүй томоохон тээврийн зангилаа юм. 

Янгон хот “цахим аюулгүй байдал” ангилалд 53 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 58, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 56, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 57 дугаар  байранд оржээ. 

4.    КАРАЧИ
Индекс: 43,5
Карачи бол Пакистаны өмнөд хэсэгт байх боомт хот бөгөөд Синд мужийн засаг захиргааны төв, улсынхаа том хот төдийгүй дэлхийн томоохон хотуудын нэгд багтдаг. 

Пакистаны санхүү, банк, аж үйлдвэр, худалдааны гол төв болох Карачи хотод тус улсын томооон корпорациуд байрладаг төдийгүй оёдол, автомашины үйлдвэр, зугаа цэнгээн, урлаг, загвар, сурталчилгааны салбар хөгжсөн. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд Карачи хот 52 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 59, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 55, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 58 дугаар байранд оржээ. 

5. ДАККА 
Индекс: 44,6
Бангладешийн нийслэл Дакка хотод тус улсын аж үйлдвэрийн ихээхэн хэсэг төвлөрсөн бөгөөд энд хөвөн даавуу, төмөр боловсруулах, хүнсний үйлдвэр зэрэг олон салбарууд үйл ажиллагаа явуулдаг. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд энэ хот  57 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 57, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 59, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 55 дугаар байранд оржээ. 

6. КАИР 

Индекс: 48,6
Каир бол Египетийн нийслэл. Ойрхи Дорнодын том хот бөгөөд Лагос, Киншаса хотуудын дараа Африкийн гурав дахь том хотод тооцогддог. 

Энэ хот “цахим аюулгүй байдал” ангилалд 58 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 56, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 53, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 53 дугаар байранд оржээ. 

7. КАСАБЛАНКА 
Индекс: 53,5
Марокко хотын хамгийн хүн ам шигүү суурьсан хот болох Касабланка Атлантын тэнгисийн эрэг дээр байх том боомт бөгөөд нийслэл Рабат хотоос урагш 70 км зайд оршдог.

Хойд Африкийн гол худалдааны хотуудын нэг болох  Касабланка гадны улс орнуудтай автозам, төмөр зам, олон улсын нисэх буудлаар холбогддог.  Мароккогийн гадаад худалдааны ихэнх хэсэг нь Касабланкагаар дамждаг байна. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд Касабланка  хот 51 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 54, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 52, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 44 дүгээр байранд оржээ. 
 
8.    ЖАКАРТА 
Индекс: 54,5

Индонезийн онцгой нийслэлийн тойрог, нийслэл, том хот болох Жакарта улсынхаа томоохон аж үйлдвэрийн төв юм. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд Жакарта хот 55 дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 53, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 49, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 43 дугаар  байранд оржээ. 

Энд дуулгахад, Жакарта хотын хэт төвлөрлийн улмаас Индонезийн эрх баригчид нийслэлээ нүүлгэх шийдвэр гаргасан. Энэ хот тээврийн дэд бүтцийн ачааллаа даахгүйн улмаас жолоочид нь хамгийн их цагийг түгжрэлд өнгөрүүлдэг хотуудын жагсаалтад дээгүүрт ордог юм. 
 
9. НЬЮ-ДЕЛИ
Индекс: 55,0
Энэтхэгийн албан ёсны  нийслэл, Дели хотын нэг хэсэг болох энэ хот Дели метрополид оршдог бөгөөд Энэтхэгийн Засгийн газар болон Делигийн засгийн газар энд байрладаг. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд энэ хот 47дугаар байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 51, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 57, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 41 дүгээр байранд оржээ. 

10. БОГОТА 
Индекс: 55,1
Колумбын нийслэл Богота хот энэ улсын улс төр, эдийн засаг, соёлын гол төв юм.  

Мөн Колумбийн эдийн засгийн томоохон төв, Өмнөд Америкийн эдийн засгийн чухал төвүүдийн нэгт тооцогддог. 

“Цахим аюулгүй байдал” ангилалд Богота  хот 41 дүгээр байранд ордог бол “эрүүл мэндийн аюулгүй байдал” ангилалд 47, “дэд бүтцийн аюулгүй байдал”-д 45, “хувь хүний аюулгүй байдал” ангилалд 56 дугаар  байранд оржээ. 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us