Xaxa.mn

Венецийн кино наадмын хамгийн том шагнал "Алтан арслан"-г хүртсэн "Joker"-ийн тухай 10 баримт



1. Киноны зураг авалтыг дахин хийх боломжгүй байсан. Тийм ч учраас найруулагч кино зураг авалт эхэлсэн хойно хүртэл зохиолоо бичсээр байжээ. Мөн Хоакин Феникс энэ дүрд тоглохын тулд асар их жин хаясан байна. Мэдээж дахин зураг авна гэх арга байхгүй учраас маш хурдан хугацаанд хаях хэрэгтэй болсон.
2. Энэ удаагийн Жокерын дүрийг бүтээж буй Хоакин Феникс "The Dark Knight"-ийн Жокер болох Хит Лежертэй сайн найзууд байсан.
3. Энэ кино уг нь DC-гийн цор ганц ангит бүтээлүүдийг хийдэг шинэ компанийн эхний кино болон гарах учиртай байжээ.
4. 10 жилийн өмнө буюу 2009 онд нээлтээ хийж байсан "Watchmen" киноноос хойших DC Comics-ийн анхны R үнэлгээтэй кино.
5. Киноны нууцыг задруулахгүйн тулд бүх ажилчид "Romeo" гэх хуурамч киноны нэрийг ашиглаж байв.
6. Хоакин Фениксийг найруулагч Даррен Аронофски "Batman: Year One" киноны бэтмений дүрд тоглуулах гэж байсан.
7. Тус киноны Жокерын дүрийг Леонардо Ди Каприо эсвэл "IT" киноны Билл Скарсгордын аль нэг нь бүтээх магадлалтай гэх мэдээ анх тарж байсан.
8. Венецийн кино наадмаар нээлтээ хийх үед нь үзэгчид босч 8 минутын туршид алга ташсан байдаг. Мөн мэдээж хамгийн том шагнал болох "Алтан арслан"-г хүртээд байна.
9. Хоакин Феникс өөрийн инээдийг хүртэл маш сайн бэлдсэн гэнэ. Тэр ийм бичлэгүүдийг үзэж санаа аван, өөрийн дүрийг илүү сайн бүтээсэн гэдэг.
10. Хоакин Феникс өмнө нь "Doctor Strange" киноны гол дүр болон "The Avengers"-ийн Халкын дүрүүдээс тус тус татгалзаж байсан. 
Кино аравдугаар сарын 4-нд дэлхий даяар нээлтээ хийх болно!

http://www.ub.life/скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us