Xaxa.mn

“iPhone 11”-ийн шинэ загваруудтай танилц

Т.САЙХАН

 

“Apple” компани  iPhone 11, 11 Pro, 11 Pro Max гар утсуудаас өчигдөр танилцууллаа.  Тэгвэл шинэ бүтээгдэхүүний онцлох үзүүлэлтийн мэдээллийг хүргэж байна.

“iPhone 11

  • Үнэ 699 ам.доллар

  • “iOS 13” үйлдлийн систем

  • 6.1 инч, Liquid Retina дэлгэц

  • “А13 Bionic” чип. Бүх цаг үеийн хамгийн хурдан буюу нэг секундэд нэг их наяд үйлдэл хийх чадвартай CPU, GPU процессор

  • Орон зайг мэдрүүлэгч “Dolby Atmos” аудио систем

  • 12 мегапикселийн өргөн өнцөг, 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн арын хос камертай. Камерууд нь шөнийн горим, 4K видеог секундэд 60 фрэймтэй бичих горим

  • Нүүрний камер нь удаашруулсан хөдөлгөөн бүхий сэлфи буулгах “solfies” сонголт

  • “QuickTake” буюу фото горимоос шилжилгүйгээр зураг дарах товчийг хэсэг дарахад автоматаар видео бичлэгт шилждэг.

  • Хурдасгасан “Face ID” буюу нүүр царай таних систем

  • “iPhone XR”-аас нэг цаг илүү удаан ажиллах батарейтэй байна.

“iPhone 11 Pro

  • 999 ам.доллар

  • “iOS 13” систем

  • 5.8 инчийн “Super Retina XDR” дэлгэц. Дэлгэцний нягтрал 485ppi.

  • Орон зайг мэдрүүлэгч “Dolby Atmos” аудио системтэй.

  • “А13 Bionic” чип. Бүх цаг үеийн хамгийн хуран буюу нэг секундэд нэг их наяд үйлдэл хийх чадвартай CPU, GPU процессор

  • “iPhone XS”-ээс дөрвөн цаг илүү удаан ажиллах батарей

  • Түргэн цэнэглэх 18 ваттын адаптер

  • 12 мегапикселийн өргөн өнцгийн камер, 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камер (120 градус), 12 мегапикселийн алсаас татах камер

  • Нэг зураг дарахад есөн зураг зэрэг буулган, боловсруулалт хийж хамгийн сайныг нь сонгох “Deep Fusion” сонголт оны сүүлээр нэмэгдэнэ

  • “QuickTake” видео бичих, шөнийн горим, 4K видеог секундэд 60 фрэймтэй бичих, сайжруулсан сельфи камер

“iPhone 11 Pro Max

  •  1,099 ам.доллар

  • Хар ногоон, хар саарал, мөнгөлөг, хар, алтлаг өнгөний сонголт

  • “iOS 13” үйлдлийн систем

  • HDR 10, “Dolby Vision”стандартын, 2,000,000×1,000,000 нягтралтай, 6,5 инч “Super Retina XDR” дэлгэц.

  • Орон зайг мэдрүүлэгч “Dolby Atmos” аудио систем

  • “А13 Bionic” чип. Бүх цаг үеийн хамгийн хуран буюу нэг секундэд нэг их наяд үйлдэл хийх чадвартай CPU, GPU процессор

  • “iPhone XS Max”-аас дөрвөн цаг илүү удаан ажиллах батарей

  • Түргэн цэнэглэх 18 ваттын адаптер

  • 12 мегапикселийн өргөн өнцгийн камер, 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камер (120 градус), 12 мегапикселийн алсаас татах камертай байна.

Эх сурвалж:www.polit.mn 

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us