Xaxa.mn

4G-гээс 5G нь юугаараа илүү вэ?

5G-гийн талаар та хэр ихийг мэдэх вэ? Энэ шинэ технологи бидний амьдралыг өөрчилж, кинонд гардаг шиг ирээдүйг бий болгож чадах болов уу зэрэг асуултын хариулт болон 5G-гийн давуу тал, үүсэл хөгжлийн талаар сонирхоцгооё.
5G ГЭЖ ЯГ ЮУ ВЭ?
Юуны өмнө 5G-г маш энгийнээр тайлбарлая. Энэ бол бидний одоо ашиглаж буй 4G LTE сүлжээний дараагийн, сайжруулсан хувилбар юм. 5G-г мэдье гэвэл үүний өмнөх хувилбарууд болох 1G, 2G, 3G, 4G-гийн талаар ойлголттой байх хэрэгтэй.
0-3 4G-гээс 5G нь юугаараа илүү вэ?
1G: 1980 онд хамгийн анх Японы нийслэл Токио хотод хэрэглэгдэж эхэлсэн уг сүлжээ өнөөдрийн бидний мэдэх утасгүй холболтын эхлэл. Татах хурд нь ойролцоогоор 0.01 mb/секунд, гол хэрэглээ нь дуудлага хийх байв.
2G: 1991 онд 1G ашиглаж байсан аналоги технологи халагдаж, дижитал технологи бүхий 2G сүлжээ Финланд улсад анх нэвтэрчээ. Энэ үеэс хэрэглэгчид харилцан мессеж илгээх боломжтой болов. 2G-гийн татах хурд ойролцоогоор 0.04 mb/секунд байсан аж.
3G: Дэлхийн улс орнууд 2000 оны эхэн үед энэхүү сүлжээг ашиглаж эхэлсэн бол Монгол улсад 2009 онд нэвтэрч байжээ. Уг сүлжээний татах хурд төрлөөсөө хамаараад харилцан адилгүй ч дунджаар 2-15 mb/секунд юм. Харьцангуй өндөр хурдтай тул энэхүү сүлжээ гар утаснаас интернет ашиглах, төрөл бүрийн контент хүлээн авах боломжийг олгожээ.
4G/LTE: Хамгийн анх 2009 онд энэ сүлжээг ашиглаж эхэлсэн бөгөөд татах хурд нь 3G-ээс дор хаяж 5 дахин хурдан буюу 10-50 mb/секунд хүрдэг. Энэ үеэс хэрэглэгчид гар утаснаасаа өндөр чанартай дүрс бичлэг үздэг эсвэл шууд бичлэг дамжуулдаг болсон юм. Монгол улсад 4G сүлжээний зөвшөөрлийг 2016 онд Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д тус тус олгож байжээ.
5G БИДНИЙ АШИГЛАЖ БАЙГАА 4G-ГЭЭС ЮУГААРАА ИЛҮҮ ВЭ?
Torpedo-5G 4G-гээс 5G нь юугаараа илүү вэ?
Нэгт мэдээж хурд. АНУ-ын технологийн Qualcomm компаний үзэж байгаагаар бодит байдал дээр 5G бидний хэрэглэж буй 4G-ээс дор хаяж 10-20 дахин хурдтай байх гэнэ. Харин Verizon 4G-ээс 30-50 дахин хурдтай байна хэмээн мэдээлсэн байдаг. Аливаа сүлжээний хурд газарзүйн байрлал, ашиглаж буй төхөөрөмж зэргээс хамаараад ялгаатай байдаг тул хурдны хувьд нарийвчилж хэлэхэд учир дутагдалтайг санаарай.
Хурднаас гадна мэдээлэл дамжуулах үеийн хоцролт багатай (latency), илүү найдвартай, тогтвортой холболт зэрэг нь 5G-г дан ганц технологи бус бусад салбаруудад өөрчлөлт авчрах боломжийг олгож байна.
5G-Г ЮУНД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
US-investment-in-5G-1024x512 4G-гээс 5G нь юугаараа илүү вэ?
Интернетэд илүү өндөр хурдаар холбогдоно гэдэг нэг ёсондоо утасгүй төхөөрөмжүүд дараагийн шатны хөгжилдөө хүрэх гол хөшүүрэг болно. Тиймээс ухаалаг утсууд улам бүр л ухаалагжиж, илүү хүчирхэг, хурдан болох юм. Гэсэн хэдий ч 5G-ын хэрэглээ зөвхөн олон GB файлыг минут хүрэхгүй хугацаанд татах, өндөр чанартайгаар шууд бичлэг хийх зэргээр хязгаарлагдахгүй.
5G-ын чухал давуу талыг бичихийн тулд өгөгдөл (data) гэх зүйлийг дурдах хэрэгтэй. Автомашин, тоос сорогч, зурагт, бугуйн цаг, хөргөгч гээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүхэн ухаалаг болж байгаа эрин үед дата буюу өгөгдөл гэх зүйл маш чухал. Учир нь эдгээр төхөөрөмжид аливаа тохиолдолд ямар үйлдэл хийх вэ гэдгийг заадаг ажлыг өгөгдөл хийдэг. Товчхондоо ухаалаг төхөөрөмжийг өгөгдөл л ухаалаг болгож байгаа хэрэг. Тэдгээр ухаалаг төхөөрөмжүүдийн бий болгож буй асар их хэмжээний өгөгдөл мэдээллийг нэгээс нөгөөд зөөх эсвэл боловсруулах нь 5G сүлжээний үүрэг юм.
Тиймдээ ч технологийн салбарын нөлөө бүхий хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн “5G-ын тусламжтайгаар зөвхөн хүмүүс хоорондоо холбогддог байсан үе өнгөрч эд юмс хоорондоо холбогдож эхэлнэ” хэмээн онцолжээ. Хэрэв энэ үнэн бол зөгнөлт кинонд гардаг шиг эд зүйлс ухаалаг болж, улмаар хүний оролцоогүйгээр бие даан эсвэл өөр хоорондоо хоршин ажиллах үеийн эхлэлийг 5G тавих аж.
5G ЯМАР САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ?
dims-1024x630 4G-гээс 5G нь юугаараа илүү вэ?
5G-гийн маш бага latency буюу аливаа мэдээллийг асар богино хугацаанд нэгээс нөгөөд дамжуулах хурд нь эрүүл мэндээс эхлээд олон салбарт өөрчлөлт авчрах боломжтой. Жишээлбэл АНУ-д байгаа мэс засалч Монголд байгаа робот гарыг 10 гаруй мянган км зайнаас удирдаж байгаа ч яг л хажууд нь байгаа мэт цаг хугацааны алдагдалгүй удирдаж чадах юм.
Өөрчлөлт гарах магадлалтай бас нэгэн салбар нь боловсролын салбар. AR, VR, Холограм зэрэг бодитоор оршдоггүй эсвэл хол байгаа зүйлийг хажууд мэт харагдуулж чаддаг технологи 5G-ын ачаар улам хөгжинө. Ингэснээр цаг хугацаа, орон зай үл хамааран хичээлд суух эсвэл хичээл заах боломжийг бий болгож байгаа юм. Нэг ёсондоо заавал багш сурагч хоёр нэг танхимд байж хичээл ордог үеийг халахад 5G хүчтэй нөлөө үзүүлнэ.
Энэ мэтээр газар тариалан, урлаг соёл, үйлдвэрлэл гээд бүх л салбарт технологийн дэвшил өмнөхөөсөө ч илүү хурдацтай нэвтэрнэ гэхэд буруудах зүйлгүй юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us