Эвхэгддэг "Galaxy Fold" гар утасны худалдаа албан ёсоор Өмнөд Солонгост эхлээд байна. Тэгвэл энэ гар утасны зах зээл аль хэдийнэ Хонгконгод хүрснийг "Форбес" мэдээлэв. Өөрөөр хэлбэл, албан ёсоор худалдаанд гаргасан аль нэг улсаас Хонгконгод импортолсон эвхэгддэг утас Хонгконгийн Монг Кок дүүрэгт хэд хэдэн дэлгүүрт үнэ нь тэнгэрт хадаж 38 мянган хонгконг доллар буюу 4856 ам.долларт хүрчээ.
Уг нь энэ утасны албан ёсны жижиглэнгийн үнэ 2000 ам.долларт эргэлдэж байгаа ч ийнхүү 2.5 дахин өндөр үнээр саарал зах зээлийг бий болгоод байна. Гэвч Хонгконгийн зах зээлтэй ойр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр энэ байдал тун удахгүй хэвэндээ орно гэжээ. Эвхэгддэг утасны үнэ ийнхүү хэт өндөр байгаа нь нийлүүлэлтийг маш хязгаарлагдмал тоогоор гаргасантай холбоотой аж. Тайланд дурдсанаар Өмнөд Солонгост ердөө л 1000 нэгж нийлүүлэлт хийсэн бол дэлхийн бусад улсад одоогоор нийлүүлэлтээ дөнгөж эхлээд байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд Сингапур, Франц, Герман болон Европын хэд хэдэн улсад энэ утасны албан ёсны худалдаа эхэлж байна.
Харин АНУ-д энэ худалдааг долоо хоногийн дараа хийхээр болсон байна. Одоогоор Хонгконгод эвхэгддэг утас худалдаалах тухай мэдэгдэл гаргаагүй юм. Имйээс тус бүс нутагт саарал зах зээл хүчээ авч буй бололтой.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Ану
Сэтгэгдэл бичих