Xaxa.mn

20 жил тамхи татсан залуугийн түүх

Тамхи татдаг хүмүүс энэ зуршилаа хаях их л хэцүү мэт ярьдаг. Харин бид та бүхэндээ тамхи 20 жил татсан нэгэн залуугийн “Хэрхэн тамхинаас гарсан” тухайгаа бичсэн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.

1. Одоогоос жилийн өмнө би тамхиа хаяж билээ. Өнөөдөр тамхи татах гэдэг муу зуршлаа ялан дийлсэний яг нэг жилийн ой тохиож байна. Өгүүлэлээ миний бага залуу насандаа хэрхэн тамхи гээч зүйлийг татаж эхэлснээс эхлэе.

2. Ерөнхий боловсролын сургуулийн долдугаар анги төгсдөг жил байв. Ангийнхаа хамгийн сайн найзтайгаа хамт татаж үзсэн юмдаг. Эхэндээ өдөрт нэгийг “цааш нь харуулдаг” байснаа яваандаа хоёр, гурав ... гээд явж өглөө. Есдүгээр анги төгсөх үед үеийнхэн минь тэр аяараа тамхинд орсон байв. Дараа нь тамхи татагчдын бүхэл бүтэн арми бий болов, Тамхи ч хүрэлцээтэй байв.

3. 35 настайдаа би долоо хоногт нэг блок буюу 20 ширхэг тамхийг арай чүү хүргэж байв. Заримдаа ч нэмж худалдаж авахаас аргагүй болдог байлаа. Тэгэхээр өдөрт ойролцоогоор 30 ширхэг /бүтэн хайрцаг талтай/ тамхи татаж байсан гэсэн үг. Үүний ихэнх хэсгийг би өглөө сэрснийхээ дараа татдаг.
 

4. Гэрээсээ ажил хүрэх 30-40 минутын хугацаанд найман ширхэг нь “алга болчихно”. Тамхиа хаях тухай бодол аль эртнээс л толгойд орж ирдэг байсан ч никотины өлсгөлөнд автах айдас минь надаас хүчтэй байж, хэсэг таталгүй тэвчиж байснаа эргээд л орчихдог байв. Ингэхдээ бүр урьд урьдынхаасаа илүү шунаг татна гээч.

5. Нэг сайхан өдөр гэртээ аваад нөөцөлчихсөн байсан тамхи минь дуусчихсан байлаа. Тэгээд .. Би зүгээр л дахиж худалдаж аваагүй  юм тэднийг ... Тэр өдөр ч, түүний маргааш нь ч, дараагийн удаад ч.

Гэхдээ сэтгэл сэргээх ганц хайрцаг тамхи машинд үлдсэн байжээ. Би түүнийг тав хоногийн дараа нэг ширхэгийг ч таталгүйгээр бас харамсах сэтгэлгүйгээр хэн нэгэнд өгчихөж билээ.
 
Миний нөгөө айгаад байсан зүйл тохиолдсонгүй. Толгой өвдсөнгүй, уур уцаар ч хүрсэнгүй, ямар ч сөрөг нөлөө илэрсэнгүй. Гэрээс гараад би шинэ өдөр эхлэж байгаад баярлаж, нарыг харан инээмсэглэв. Ийм мэдрэмж тамхи татаж эхэлснээс хойшхи 20 жилд огт төрж байгаагүй юм.

Харин одоо би тамхины утаа үнэртэж чаддаггүй. Яагаад ч юм үхэл рүү ч түлхэж мэдэх энэ муу зуршлаасаа салж чадахгүй байгаа хүмүүсийг хараад харамсах сэтгэл төрдөг. Энэ бол миний бодол.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us