Xaxa.mn

“Game of Thrones” шилдэг цувралаар шалгарчээ

ЛОС-АНЖЕЛЕС. /The Time/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулсан “Emmy Awards” наадмын 71 удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “HBO” сувгийн уран бүтээл “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цуврал кино “Шилдэг драмын цуврал” шагналыг хүртжээ.
Зохиолч Жорж Р.Р.Мартины "Гал мөсний дуун" уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Game of Thrones” цуврал кино “Шилдэг драмын цуврал” хэмээх шагналыг дөрөв дэх удаагаа хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 2015, 2016, 2018 онд тус тус хүртэж байсан юм.
Мөн уг цувралд Тирион Ланнистерын дүрийг бүтээсэн Питер Динклаж “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэнээр дөрөв дэх “Emmy”-гээ гардан авсан байна. Тэрбээр энэ төрөлд найман удаа нэр дэвшиж, 2011, 2015, 2018 онд шагналын эзнээр тодорч байжээ.
Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us