“Легогоор бодит ертөнцийг бүтээ” уриатай Дани улсын Лего компани, уриагаа бататган бугатти чирон машиныг лего ашиглан бүтээжээ. Энэ нь легогоор хийсэн хамгийн анхны, бодит машин болсон байна. Тэд нэг сар гаруй хугацаанд лего ашиглан бүтээсэн загварын автомашинаа 3 сая америк доллараар үнэлжээ.
Ойролцоогоор 1 сая ширхэг лего техник загварын дүрсээр бүтээсэн бугатти чирон автомашин 1500 кг жинтэй гэнэ. Машиныг бүтээх явцад огт цавуу хэрэглээгүй ба Харин яг автомашины мотор шиг ажиллах моторыг 2304 ширхэг легогоор хийжээ. Энэ нь цагт 5,3 морины хүчин чадалтай буюу 30 километр хүртэл хурдлах боломжтой байна.
Лего компани уг машины анхны жолоочоор "Лэ Мэйнс" уралдаанд түрүүлсэн Энди Уотсоныг сонгож, тэрээр дэлхийн анхны лего машины жолооч болсон байна.“Хэдийгээр хүүхдүүдийн тоглодог легогоор хийсэн ч энэ машин үнэхээр явж, ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай” хэмээн Энди Уоллес уулга алджээ.
Сэтгэгдэл бичих