Xaxa.mn

Зурхай: Аравдугаар сард таныг юу хүлээж байна вэ?

ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэгт таны хичээл зүтгэлээс үл шалтгаалсан үл ойлголцол, бүтэлгүйтэл давамгайлна. Сарын эхээр ажилдаа бүхнээ зориулах боловч үр дүн бага байна. Харин сарын сүүлээс бизнесийн ашиг орлого нэмэгдэх бололтой. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд шударгаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Бага ч бай арга заль хэрэглэх нь хожим таныг илүү том асуудалд оруулж мэднэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанд та ялалт байгуулах боломжтой.
Гэр бүл, хайр дурлал: Таны хүрээлэл нэмэгдэхийн хэрээр харилцаанд олон давуу тал бий болно. Ялангуяа ганц бие хүмүүс олон янзын хүмүүстэй харилцаанд орсноор өөрийнхөө юу хүсч буйгаа илүү тодорхой мэдэх болно. Гэр бүлийн харилцаанд бага зэргийн үл ойлголцол байх боловч ноцтой асуудал үүсэхгүй. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан харилцаанд асуудал үүсч болзошгүй.
Эрүүл мэнд: Та нарын зарим нь энэ сард маш эрсдэлтэй нөхцөл байдалд орж, хүндээр бэртэж гэмтэж болзошгүй. Харин зарим нь сэтгэлзүйн хувьд эрс өөрчлөгдөж, шинээр төрсөн мэт болно.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны амьдрал хүндрэл, сорилт тулгарна. Тухайлбал, ажлаасаа халагдах, санхүүгийн алдагдалд орох, эд хөрөнгөө алдах гэх мэт. Бүхнийг шинээр эхлэх сэтгэлийн тэнхээ, зоригтой байгаарай. Сарын дундуур та сонголттой тулгарах бөгөөд үр дүн нь таны амьдралыг эрс өөрчилнө. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул ямар ч нөхцөлд хэтэвчээ бүрэн шавхахгүй байхыг хичээгээрэй.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард сарны нөлөөгөөр таны сэтгэлзүй тогтворгүй байхаас шалтгаалан эргэн тойрныхон ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ харилцахад олон бэрхшээл тулгарна. Үл итгэсэн, сэжиглэсэн хандлага таныг зовоох бололтой. Хайртдаа итгэж чадахгүй байвал шударгаар нээлттэй ярилцаж, шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл судлаачаас тусламж авч болох юм. Ганц бие хүмүүс ч багагүй “эморох” хандлагатай байгаа тул харилцаанд орох гэж яарах хэрэггүй.
Эрүүл мэнд: Нойргүйдэх, ходоод гэдэс хямрах зэрэг стресс бухимдлаас шалтгаалсан өвчлөл таныг зовоож мэднэ. Амьдралын хэмнэлээ өөрчилж, спортоор түлхүү хичээллэхийг хичээгээрэй.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны бүтээлч, идэвх санаачилгатай байдал амжилт өөд хөтөлнө. Та өөрийгөө бүрэн дайчилснаар төсөөлж байснаас илүү үр дүнд хүрч чадна. Амжилтын амт таныг өөртөө улам итгэлтэй болгохын зэрэгцээ орлого тань тодорхой хэмжээнд өснө. Мөн нэр хүндийг дагаж, ажил бизнест олон боломж нээгдэх болно. Энэ сард та хангалттай хэмжээний мөнгө олж чадах тул санхүүгийн асуудлаа нэг дор цэгцэлж чадна. Гэхдээ юунд, яаж зарцуулах нь таны ухаан бас сонголт юм.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та харилцаандаа илүү нухацтай хандаж, аливаа хил хязгаарыг яс тогтоох болно. Энэ нь гэр бүлийн харилцаанд ашиг тусаа өгөх боловч ганц бие хүмүүсийн хувьд өөрөөсөө бусдыг түлхэх болно. Гэр бүлдээ бүхнээ зориулдаг хүмүүст энэ сар тайван, аз жаргалтай байх болно. Харин адал явдал эрэлхийлэгчид гэр бүл, үнэт зүйлээ эрсдэлд оруулж болзошгүй.
Эрүүл мэнд: Таны биед ноцтой өвчлөл байхгүй боловч ядаргаанаас үүдэлтэй эмгэг шинж тэмдэг ажиглагдах бололтой. Ажил, амралтаа зөв тохируулж, амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Хорт зуршлаас аль болох татгалзахыг хичээгээрэй.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа ахиц гаргаж тушаал дэвшиж магадгүй. Гэхдээ сарын дундуур бизнесийн салбарт ажилладаг хүмүүст саад бэрхшээлтэй байж, алданги хүлээж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалт нэмэгдэх эсвэл санхүүгийн байдал сайжрах боломж бүрдэнэ. Ажил хэргийн хүрээнд харилцаа холбоогоо тэлэхэд анхаараарай.
Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн тал дээр, заримд нь хайр дурлалын тал дээр жижиг асуудлууд тулгарна. Хайр дурлалын харилцаанд бодит байдал өөрчлөгдөж магадгүй. Үүссэн нөхцөл байдлыг буруу дүгнэснээс алдаа гаргахаас болгоомжлоорой. Ганц бие хүмүүс төвөгтэй, удаан хугацаанд үргэлжлэх харилцаанд орж болзошгүй.
Эрүүл мэнд: Сэтгэл зүйн талаасаа биедээ хэт ачаалал өгөхгүй байх нь эрүүл мэндээ хамгаалах гол алхам байна. Стресс, бухимдлаа зөв аргаар тайлахад анхаараарай.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ажил хэрэгт өөрийгөө батлан харуулах хэрэгтэй. Гэхдээ өрсөлдөгчөө дутуу үнэлэх хэрэггүй. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ үед орлогоо хуримтлуулж, банкинд данс нээх хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна. Хайр, дурлалын адал явдал, түр зуурын зугаа цэнгэл их тохионо. Гэр бүлтэй хүмүүс үнэнч байхыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс бусдад хууртах, ашиглуулахаас сэрэмжлээрэй.
Эрүүл мэнд: Хурц иртэй зүйлтэй болгоомжтой харьцах, зүсэгдэж гэмтэхээс сэрэмжлээрэй. Анхны тусламжийн хайрцгаа өөрт ойр байлгах хэрэгтэй.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших,  байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай.  Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална. Таны сонирхлыг маш их татсан эрсдэлтэй ажлын санал хүлээж авах бололтой. Өөртөө итгэлтэй байвал хичээгээд үзэх хэрэгтэй. Бүтэлгүйтсэн ч та олон зүйл сурч мэдсэн байх болно.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Учир нь энэ сард хайр дурлалын харилцаа бүтэмж муутай байх бөгөөд та сэтгэлээ шархлуулах магадлалтай. Харин гэр бүлтэй хүмүүсийн тухайд харилцаандаа шинэлэг зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд сэтгэл татагдаж мэдэх юм.
Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж, таны нэр хүнд нэмэгдэнэ. Ажил хайж яваа хүмүүс санаанд таарсан ажлаа олох, бизнес эрхлэгчид амжилт гаргах боломжтой. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Хэн нэгэнд мөнгө зээлэх хэрэггүй.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард зарим хүмүүс хайр дурлал, гэр бүлтэй холбоотой эцсийн шийдвэр гаргаж, амьдралаа цэгцлэх бололтой. Шинэ хайр дурлалтай учрах нэгэн байхад салалт хагацлыг давах үзэх нэгэн ч бий. Ганц бие хүмүүс жинхэнэ хайр дурлалтайгаа учрах бололтой.
Эрүүл мэнд: Дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Дэглэм барих, хүнд спортоор хичээллэхэд тохиромжгүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж амин дэмийн дутагдлаас сэргийлээрэй.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ үед та амьдралынхаа хамгийн зоригтой шийдвэрүүдийг гаргана. Хамгийн гол нь жижиг зүйлсэд сатааралгүй хамгийн том, өргөн цар хүрээтэй ажилд өөрийгөө дайчлаарай. Олон зүйл дээр ажиллаж байгаа хүмүүс олохоосоо илүүтэй алдах магадлалтай. Тиймээс гол зорилгоо тодорхойлж, нэг зүйлд бүхнээ дайчлах хэрэгтэй. Санхүүгийн байдал санасан хэмжээнд хүрэхгүй боловч та хоосон хонохгүй.
Гэр бүл, хайр дурлал: Та өөрийн карьертаа хэт их анхаарал хандуулснаар хайр дурлалд цаг зав, сэтгэл зүрхээ зориулахаа больжээ. Улмаар гэр бүлээсээ холдож, хөндийрөх магадлалтай. Ганц бие хүмүүс бизнесийн салбарт хүч үзэхэд амжилттай байх боловч хайр дурлалын тал дээр адил байхгүй.
Эрүүл мэнд: Сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Стресс, санаа зовнил хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, бие махбодод хүндээр тусч болзошгүй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон төрлийн сайн нөлөө үзүүлнэ. Энэ сард та юу хийхийг хүсч буйгаа тодорхойлоход анхаарах хэрэгтэй. Учир нь хийхийг чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ олж чадвал амжилт өөрөө таныг хайж ирэх болно. Ажил, бизнесийн амжилтыг дагаад орлого нэлээд нэмэгдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Янаг амраг, хайр дурлалын адал явдал эрэлхийлэх нь таныг том эрсдэлд оруулна. Гэр бүлдээ хариуцлагаа ухамсарлаагүй бол зөрчил, маргаан салахгүй. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалд төдийлөн ач холбогдол өгөхгүй бололтой.
Эрүүл мэнд: Фитнессээр хичээллэх, агаар салхинд гарах, ууланд алхах, гүйх зэргээр алдагдсан эрч хүчээ нөхөөрэй. Хэрвээ бие чинь өвдвөл амин дэм ууж, хангалттай сайн амарч аваарай.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Ажлын байраа солих, албан тушаал дэвших магадлалтай. Шинэ бизнест орох эсвэл хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ. Санхүүгийн байдалд сарын турш санаа зовохгүй байж болно.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаанд таатай. Ганц бие хүмүүс өөрийн “шаардлагад” нийцсэн нэгэнтэй холбоо харилцаа тогтоох магадлалтай. Гэр бүлтэй хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй.
Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөртөө итгэлтэй байдал тань ялалтыг өөрийн гарт авчрах болно. Та олны хүндлэл хүлээж, нэр хүнд олно. Үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжтэй байна. Хэрвээ чи хичээнгүй ажиллавал энэ сард тушаал дэвших магадлалтай. Санхүүгийн байдал маш сайн байх тул олон асуудлыг цэгцэлж чадна. Авьяас бүтээлч байдал ундарч эхлэх тул олонд сайшаагдсан бүтээл туурвиж чадна.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно. Гэхдээ хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй гэж анхааруулж байна.
Эрүүл мэнд: Тархины хэт ачааллаас шалтгаалан стресс нэмэгдэнэ. Нойргүйдэх, ходоод гэдэс хямрах магадлалтай. Ажил, амралтын хэмнэлээ зөв зохицуулах хэрэгтэй.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Од эрхсийн нөлөөгөөр сарын эхээр  ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард эсрэг хүйстнээсээ мэдрэх таашаал дээд цэгтээ хүрнэ. Зарим нь гэрлэх гэж яарах бололтой. Гэр бүлийн харилцаанд тайван, эвтэй байх бололтой.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд санаа зовох асуудал үүсэхгүй. Аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ сайн өгнө. Агаар салхинд гарч, эрч хүчээ сэргээгээрэй.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us