Сүүлийн хэдэн арван жилийн турш шинжлэх ухаан хурдацтай хөгжиж, хүний хөдөлмөрийг машин техник оролдог болоод байгаа билээ. Роботууд ядарлаа гэж гомдоллохгүй, цалингаа нэмүүлнэ гэж шаардлага тавихгүй, үргэлж сайхан ааштай.
Ингээд Токио хотын нэгэн кафе шинэ туршилт хийхээр шийдсэн юм. Тэд ирээдүйн технологи ашиглаад зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олж өгөх болжээ. Тус кафед робот үйлчлэгч ажиллана, харин роботыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд компьютер хэрэглэн удирдах юм. OriHime-D хэмээх энэ робот нь 120 см өндөр, 20 кг жинтэй. Робот болгон микрофон, камертай. Энэ кафены туршлагаар бусад хоолны газрууд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр шаардлагатай байгааг ойлгох юм. Шинэ кафе арван нэгдүгээр сарын 26-наас ажлаа эхэлнэ. Ирэх жил наймдугаар сард эхлэх Токиогийн олимп, паралимпийн үеэр робот үйлчлэгчтэй кафе олныг ажиллуулахаар зохион байгуулагчид төлөвлөж байна.
Сэтгэгдэл бичих