Xaxa.mn

“Audi”-гийн шинэ машин гэрэлгүй ч дронтой

Германы Франкфурт хотод болсон үзэсгэлэнгийн үеэр “Audi” компани  ойрын үед гаргах шинэ машинаа танилцууллаа.
Уул нуруу зэрэг замгүй хэцүү газраар зорчиход зориулагдсан тус машинд бидний харж дассан гэрэл байхгүй. Машины урд талд гэрэлтэй дрон нисэн зам гэрэлтүүлж өгөх шинэ технологи ажээ. Гүнзгий ус туулах үед машины гэрэл усан дор ордог. Харин дрон нисэхэд тийм явдал тохиолдохгүй. Шинэ машин 1,75 тонн жинтэй, 4,15 метр урт, 2,15 метр өргөн, 1,67 метр өндөр. Дугуй болгон цахилгаан мотортой. Нэг цэнэглэхэд тэгш замаар 500 км, саадтай замд 250 км туулах чадалтай.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us