Х.Оюунболд
ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын төвийнхөн гурав эсвэл дөрвөн жилийн дотор сансрын андройд хиймэл дагуул Федорийн их биетэй нэгдэх дөрвөн дугуйтай өөрөө явагч роботыг илгээх боломжтой талаар судалж байна гэж энэ төвийн эх сурвалж “Спутник” агентлагт мэдээлсэн байна. Энэ нь хүнтэй төстэй саран дээр ашиглаж болох тээврийн хэрэгсэл юм байна. Харин Федор роботыг бүтээсэн энэ байгууллагын захирал “Спутник” агентлагтай өмнө нь хийсэн уулзалтын үеэр сар болон нарны системийн гаригуудыг хүн эсвэл амьтантай адилхан роботын тусламжтайгаар энэ судалгааг ирээдүйд хэрэгжүүлнэ гэв. ОХУ-ын анхны андройд сансрын төхөөрөмжийг “Союз МS-14” сансрын хөлгөөр тээвэрлэж олон улсын сансрын станц руу өнгөрсөн наймдугаар сарын 22-нд аваачжээ. Энэ төхөөрөмж нь өнгөрсөн сарын 7-нд дэлхийд буцаж ирсэн байна.
Эх сурвалж www.polit.mn
Сэтгэгдэл бичих