- Хиймэл нэмэлт байдлын (VR) нүдний шилийг худалдан авах нөхцөл бүрдүүлэхийн тулд зориулалтын аппликэйшн үүсгэж хөгжүүлэх ёстой
Хэд хэдэн “унтаа” бүтээг-дэхүүн зах зээлд гарснаас хойш 2020 он л жинхэнэ өргөн хэрэглээний гаджетын жил болох гэж байна. Тав дахь үеийн утасгүй сүлжээ хэрэглээнд аажим нэвтэрч буйтай уялдан технологийн аваргууд энэхүү шуурхай хурдыг ашигладаг цахим төхөөрөмж зах зээлд гаргахад бэлтгэсээр. Ирэх он Apple Inc-ийн хувьд хариуцлагатай жил. Тус компанийн iPhone ухаалаг утсанд 2017 оноос хойш анх удаа 5G дэмжлэг, илүү хүчтэй процессор, ар талын 3D камер зэрэг үндсэн өөрчлөлт орох ёстой. Ялангуяа орон зай “мэдэрч ойлгодог” 3D камер нь augmented reality буюу нэмэлт бодит байдлын программ хангамж ашиглан бодит ертөнцөд виртуал дүрс давхцуулах боломж олгоно. Энэхүү технологийн ачаар жишээ нь хэрэглэгч гэрийнхээ ханан дээр виртуал дүрс байршуулж болно. AR программ хангамж нь Apple-д үнэнч хэрэглэгчдийн хүсэн хүлээж буй, линзэн дээрээ голограмм дүрс үүсгэдэг AR нүдний шилэнд чухал үүрэгтэй. Apple 2020 онд анхны AR толгойн хэрэгслээ зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Энэхүү гаджет нь зүүсэн хэрэглэгчийнхээ iPhone утастай холбогдож бичвэр-текст, цахим захидал, газрын зураг, видео тоглоом зэргийг хэрэглэгчийн нүдний өмнө харуулж байх юм. Apple компани AR толгойн хэрэгслээ Apple TV стриминг төхөөрөмж, Apple Watch бугуйн цаганд байдагчлан App Store-той холбох төлөвлөгөөтэй. Шинэ төхөөрөмжөө AR бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч болгохын тулд график болон тоглоом хөгжүүлэгчдийг хөлслөн ажил луулж буй Apple-ын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж чадвал iPhone-ыг залгамжлах цоо шинэ хэрэгсэл бий болно. Хиймэл нэмэлт байдлын (VR) нүд ний шилийг хэрэглэгч заавал худалдаж авах нөхцөл бүр дүүлэхийн тулд Apple зориулалтын аппликэйшн үүсгэж хөгжүүлэх ёстой. Энэхүү саадыг давж, AR технологио бүрэн төгс болгож чадаагүй цагт Apple-ын удирдлага туршилтын шатыг дуусгахгүй тул бүтээгдэхүүн тов ёсоор зах зээлд гарч амжихаа болино. Facebook мөн өөрийн нүдний шил хөгжүүлж байгаа. Гэрэл зураг авч, видео бичлэг хийн, ухаалаг утаснаас дуудлага хүлээн авах чадвартай Facebook шилний эхний загвар AR, нэгтгэмэл дэлгэцгүй байх юм. Snap компанийн хөгжүүлж буй Spectacles шил 2021 оноос нааш зах зээлд гарч амжихгүй бололтой. Amazon.com Inc ч өөрийн гэсэн Echo Frames нүдний шил, Echo Loop бөгж туршиж байгаа нь хоёулаа Alexa дуут туслагчтай байх юм. Гэхдээ Amazon компани робот зэрэг овортой бүтээгдэхүүнд гол анхаарлаа хандуулдаг. Өөртөө дэлгэцтэй, видео хуралдааны үеэр хэрэглэгчийг даган өрөө хэсэж явдаг робот бол ийм бүтээгдэхүүний нэг. Microsoft Corp олон аппликэйшн зэрэг ажиллуулж, утасны дуудлага хийж, хүлээн авах чадвартай жижиг хос дэлгэц бүхий Surface Duo таблетыг 2020 оны зун гаргах төлөвлөгөөтэй. Android үйлдлийн системтэй, Google Play Store-ын программ хангамж ашигладаг Surface Duo нь шинэ iPhone, 5G холболттой Google Pixel ухаалаг утас, Samsung Electronics-ын 2020 оны загваруудтай өрсөлдөх юм. Үүрэн холбооны шинэ үеийн 5G сүлжээнд холбогддог байх нь ирэх онд гарах бүтээгдэхүүний чухал үзүүлэлт байх болно. “Бүтээгдэхүүнээ 5G-тэй холбож байж хамгийн аварга цараатай, утга учиртай өсөлт үүснэ” хэмээн консалтингийн Moor Insights & Strategy компанийг үндэслэгч Патрик Мурхед тайлбарлав. Тэрбээр “Эрэлт хэрэгцээг 5G тодорхойлох цагт ийм технологигүй ухаалаг утас үйлдвэрлэгч өрсөлдөх чадваргүй” гэв.
Очирбат
ЗГМ
Сэтгэгдэл бичих