Xaxa.mn

Сурталчилгааны зорилгоор бүтээсэн “загварлаг” машинууд

Oustpan / 1972

Энэ бол Ирландын жимс жимсгэний компаний бүтээл бөгөөд “Outspan” гэж нэрлэдэг байсан энэхүү брэнд нэрээ өөрчилж өдгөө “Fyffes” болжээ. Гадил, ананас, шийгуа жимсээрээ илүү алдартай компаний эл машин 48 км/ц хурдлах чадвартай ба хурд хэтрүүлэх нь өнхрөх аюултай юм. Машиныг 1972 - 1974 онд зургаан ширхэгийг гаргасан ба Европ дахинаа брэнд жимсгэнээ сурталчилжээ.

The Cadbury Creme Egg / 1963


Анх 1963 онд бүтээсэн ч нэрийг нь өгөлгүй явсаар 1971 онд ийнхүү “The Cadbury Crème Egg” гэж нэрлэсэн энэ бүтээл бол Их Британий амттаны брэнд “Cadbury”-гийн АНУ дахь салбарын сурталчилгаа юм. Дэлхий дээр ердөө таван ширхэг байдаг энэ машин өнөөдөр Их Британий “Cadbury”-гийн үйлдвэрт хадгалагддаг ба хожмоо хүүхэд багачуудын тоглох дуртай тоглоомон өндөг - машин болжээ.

The Boston Lobster Feast / 1991


АНУ-ын Флоридагийн хамгийн алдартай зоогийн газар болох “The Boston Lobster Feast” нь 1991 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хавчны махаар төрөлжсөн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг байна. Энэхүү зоогийн газар нь хүргэлтийн “Цох” машинаараар нийтэд танигдсан юм.
Oscar Mayer / 1936

Энэ нь АНУ-ын хамгийн алдартай мах махан бүтээгдэхүүний “Oscar Mayer” брэндийн сурталчилгааны машин бөгөөд компани 1883 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хот догны хэлбэртэй машинаа “Wienermobile” гэж нэрлэсэн ба загварыг брэндийг санаачлагч Оскарын үеэл Карл гаргажээ. Одоогоор найман машин үйлчилгээнд байдаг ажээ.
Zippo / 1947

Дэлхийд нэр хүндтэй АНУ-ын брэнд асаагуур “Zippo”-г сурталчилж 48 гаруй мужаар аялсан энэхүү машиныг бүтээх санааг брэндийг санаачлагч Жорж Жи. Блайсдель гаргажээ. “Chrysler Saratoga” загварыг засаж хийсэн энэ машиныг 2012 онд дахин “Zippo II” нэрээр гаргаж, өдгөө брэндийнхээ ээлжит сурталчилгааг хийж байгаа юм.
Westport Flea Market / Bad & Grill

Жое Звилленбергийн эрхлэн ажилуулдаг “Westport Flea Market / Bar & Grill” зоогийн газар нь Канзас хотноо тун алдартай басхүү амтат хоолтой газар юм. Сурталчилгааны машин бүтээгч Мэтт Тэргон дэлхийд ганц энэхүү машиныг урласан бөгөөд 30 гаруй жилийн түүхтэй “нууц” жороороо алдартай гамбургерээр нь хүмүүс андахгүй гэнэ.
Easigrass / Нэгдсэн Вант улс

Их Британий №1 цэцэрлэгжилт, зүлэгжүүлэлтийн компанийн “Easibug”-ийн баг хамт олон нь хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй харилцах хариуцлагатай алба юм. Захиалга өгсөн үйлчлүүлэгчдэд үйлчлэхийнхээ зэрэгцээ өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд таниулах зорилгоор ийнхүү бусдаас ялгарахуйц өвөрмөц маркетингийн бодлогыг сонгожээ.
L.L.Bean / 2012

1992 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа АНУ-ын хувцас загварын “L.L.Bean” компаний 100 жилийн өнгөрөгч онд тохиожээ. Тэмдэглэлт баярынхаа өдрөөр “Bootmobile” машиныг нийтэд танилцуулж брэндийнхээ баярыг хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ хуваалцсан нь энэ ажээ. Энэ нь “Ford F - 250” машиныг хувиргасан хэлбэр юм.
Planters / 2011

“The Planters” нь АНУ-ын “Kraft Foods” хүнс үйлдвэрлэгч компаний салбар брэнд бөгөөд боловсруулсан самраараа олонд танигджээ. “Planters” брэндийн сурталчилгааны логог “Mr. Peanut” гэж нэрлэдэг ба сурталчилгааны машины онцлох бэлэгдэл юм. Машиныг 2011 онд бүтээсэн ба байгаль орчинд ээлтэй, “био дизель”-ээр ажилладаг ажээ.
Vox / 1967

“The Voxmobile” гэж нэрийдсэн энэ машин нь Английн хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч “Vox” брэндийн бүтээл юм. 1992 оноос компани нь Японы “Korg” корпорацийн удирдлагад шилжжээ. Сурталчилгааны эл машин нь 281 км/ц хурдлах боломжтой ба нэр гитарчин Жимми Брайнт нэгэн цагт хөлөглөж байжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us