ХХ зуунд Э.П.Торранс, Ж.П.Гилфорд нарын сэтгэлзүйчид хүмүүсийн оюуны чадварыг судлаад өвөрмөц сонжооны систем бүтээжээ. Уг систем нь хүний оюун ухааны түвшин, бүтээлч чадварт үнэлгээ өгөх зорилготой. Эхэндээ энэ сонжоог цэргүүдийг сургахад ашиглаж байсан бол өдгөө сургуулийн зарим хөтөлбөрт орж эхэлжээ.
Эрдэмтдийн бүтээсэн энэ судалгааны хэсгээс нь орчуулан, таныг хэр стандарт бус сэтгэлгээтэйг сорихоор шийдлээ.
Доор 10 зураг өгчээ. Зургуудыг анхааралтай ажиглаад юу дүрсэлсэн болохыг хэлээрэй. Хэрэв хариулт нь их энгийн, хялбар санагдаад байвал дахин нэг бодоод үзээрэй. Хариуг нь доор өгсөн болно.
Бусад сонжооноос ялгаатай нь энд туйлын зөв, эсвэл буруу хариулт гэж байхгүй. Бүтээлч сэтгэлгээний үзүүлэлт нь таныг төсөөлж ч байгаагүй, олон талт хувилбар гаргаж бодуулахад оршино.
ХАРИУЛТЫГ ДООРООС ХАРНА УУ.
1. Эндээс та тавиур дээрх лаа олж харсан бол энгийн л хүн юм. Үүнийг бөглөөнд тээглэсэн бөглөө онгойлгогч гэж харж болж байна.
2. Үүнийг та тойрог доторх хөлийн мөр гэж бодсон уу? Өөр хүмүүс үүнийг шүхэрч газар дээр нисч байна гэж харна. (доороос нь харвал)
3. Луужин шиг харагдаж байгаа биз. Гэхдээ стандарт сэтгэлгээтэй хүн эндээс өлссөн дэгдээхий үүрнээсээ ээжийгээ дуудаж байгаа нь гэж харна. (дээрээс харвал)
4. Зам дээрх шавар шавхайг санагдуулна. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол анааш (хоёрдугаар давхрын цонхноос ингэж харагдана).
5. Анх харахад энэ юутай ч адилгүй мэт. Гэхдээ баавгай модноос бууж байна гэж харвал ямар вэ? Эндээс зөвхөн савар нь харагдана.
6. Автомашины дугуйг олж харсан уу? Тэгвэл одоо сомбреро малгай өмссөн мексик эр бүжиглэж байна гээд хараад үз дээ. (дээрээс харвал).
7. Жирийн хүмүүс бол эндээс өөхтэй хиамы хэсэг, эсвэл өсгийн мөр гэж хар. Гэтэл энэ нь хонгилоос гарч ирж буй галт тэрэг юм. (урдаас нь харвал).
8. Энэ бол эрвээхий зангиатай эрэгтэй хүний цамц гэж бодож байна уу? Харин зарим нь үүнийг цахилгаан шатны хаалганд хавчуулагдсан бүтэлгүй үйлчлэгч гэж хардаг.
9. Автомашин сонирхогчид үүнийг спидометр гэж харах бол стандарт бус сэтгэлгээтэй хүмүүс цасан хүн гэж харна. (дээрээс нь харвал).
10. Олон хүн үүнийг “хэн нэгэн ямар нэгэн юмны ард нуугджээ” л гэж харна. Тэгвэл үүнийг ноходтой зоригт хилчид гудамжны ард нуугдсан гэж харвал сонирхолтой биш үү.
Хэрэв та зураг бүрт:
1-2 хувилбар олж байвал: Та дэлхийн ихэнх иргэдтэй адил сэтгэдэг юм байна. Эсвэл та энэ сонжоог тийм сайн лавлаж судлаагүй, сонирхогчийн журмаар шууд л хариулах гэж оролдсон байх. Сонирхоно гэдэг бүтээлч байдалтай холбоотой болохоор санаа зоволтгүй ээ.
3-5 хувилбар олж байвал: Хоорондоо огт төсгүй хариултуудыг та бүтэн шөнөжин бодолгүйгээр олж байвал баяр хүргэе. Та стандарт бус сэтгэлгээтэй, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх хандлагатай, хүсвэл уулыг ч эргүүлэхэд бэлэн хүн юм.
6 болон түүнээс дээш хувилбар хариулт олбол: Таны шаргуу дайчин занг юу ч зогсоож чадахгүй. Бүтээлч, сэтгэлгээ өндөр байдлыг тань магтахад ч багадна. Та хэм хэмжээ, хайрцагнаас гарч сэтгэдэг нэгэн юм. Толгой мэхийн хүндэтгэе.
Сэтгэгдэл бичих