Хятадын мэргэжилтнүүд гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хүмүүсийн сэтгэл хөдлөлийг таних технологи боловсруулжээ. Шинэ технологийг нисэх буудал, метроны станцуудад хэдийнэ ашиглаж эхэлсэн гэж Их Британийн “Financial Times” сонинд мэдээлжээ. Сэтгэл хөдлөлийг таних системийн дүрс бичлэгийн тусламжтайгаар гэмт хэргийн сэжигтнүүдийн сэтгэцийн байдалд дүн шинжилгээ хийн хэн болохыг нь хурдан тогтоох боломжтой байна.
“Financial Times” сонинд мэдээлснээр үүнийг Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах дүүрэгт ашиглаж байгаа гэжээ. Энэхүү технологийг ашигласнаар терроризм, хууль бус наймаа зэрэг хууль бус үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж тус бүс нутгийн нийгмийн хэв журмыг хамгаалах мэргэжилтэн Ли Шяоюя ярьжээ.
Түүний хэлснээр, уг технологийг ихэвчлэн хил гааль дээр хэрэглэж, түрэмгий байдал, уур уцаар, мөн стрессийн түвшнийг болон хүний бусдад халдах чадварыг тодорхойлоход ашиглаж байгаа гэнэ. Мөн энэ технологийг “Amazon”, “Microsoft”, “Google” зэрэг дэлхийн олон компани ийм систем бүтээхээр ажиллаж байгааг “Financial Times” сонинд онцолжээ.
Сэтгэгдэл бичих