ХОНЬ
Энэ сарын эхэн үед өдөөн хатгагч хүмүүсээс хол бай. Харилцаанд үүссэн хагарал толгойн өвчин болно. Урьдын сэтгэл түгшээсэн явдал таныг дахин сэдрээж, сэтгэлийг хямраах магадлалтай. Ширүүхэн сорилтой учирсан ч саад тотгорыг даван туулж чадна. Онцгой асуудлыг шийдэхдээ зөн билгээ анхааралдаа ав. Мөнгөө чухал зүйлд л үр. Сарын дундуур таныг зөв зам руу хөтлөх сонирхолтой боломжууд гарна. Энэ нь таныг амжилтад хүргэнэ. Сайн ажилласан үедээ орлогоосоо хадгаламждаа хийх хэрэгтэй. Мэдлэг боловсролдоо анхаарах нь бүх зүйлд сайнаар нөлөөлнө. Хайртай хүнтэйгээ хамт байж цагийг сайхан өнгөрүүл. Ганц бие залуус онцгой хүнтэй учирч сайхан харилцаа тогтооно. Таны гадаад төрх, зан байдал анхаарал татахаар байна. Од гаригийн сөрөг нөлөөгөөр бодлогогүй алхам хийх магадлал өндөр байгааг анхаар. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Сарын сүүлээр од эрхсийн нөлөөгөөр үл ойлголцол гарч харилцаа холбоонд түр хойшлуулах асуудал тулгарна. Эрүүл мэнддээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Таны зан ааш хувирч бодлогогүй ааш гаргах магадлалтай. Амьдралын энгийн хэвшмэл байдлаас зугтах болно. Таагүй байдлаас болж өөрийн үүрэг хариуцлагаас зугтаж болохгүй. Гэвч та туйлын болгоомжтой хандахгүй бол алдаа их мөнгөөр хэмжигдэж болзошгүй.
ҮХЭР
Энэ сарын эхээр үл ойлголцлоос болоод таны тайван байдал алдагдана. Таны төлөвлөгөө саналыг эсэргүүцэж буй хүнтэй тэвчээртэй харилцаарай. Ажил амралтаа хослуулан бүгдийг амжуулахыг хичээ. Хэрвээ эрсдэлтэй зүйл хүсвэл эрүүл мэндийнхээ аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаар. Төрийн байгууллагад хандсан хүмүүс нааштай хариулт авах болно. Таатай нөхцөлд хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь үр дүнтэй байна. Сарын дунд үед од гарагсийн нөлөөгөөр эрч хүч хязгаарлагдана. Мөнгөө зохицуулахад хэцүү байх ба дэлгүүр хэсэхээ хойшлуул. Хэрвээ та эрүүл мэнддээ санаа зовж байгаа бол байгалийн гаралтай эмээр эмчил. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өвдсөн хойно эмчлэхээс хавьгүй илүү гэдгийг санаарай. Хайр сэтгэлийн харилцаа ч тийм таатай бус. Гэрээ хэлэлцээр болоод худалдан авалт хийх үедээ өмнө байдаг байснаасаа илүү хашир байх хэрэгтэй. Сарын сүүлээр хуучны харшил хөдлөхөөс болгоомжлоорой. Уран бүтээлч үхэрийнхэн авьяасаа нээх бөгөөд энэ нь нэмэлт орлого авчирч болзошгүй. Хайр дурлалын адал явдал сонирхолтой байна. Хэрэв та сэтгэлээр унасан бол өөрийгөө өрөвдөхийн оронд энэ үеийг хурдхан даван туул. Хамаатан садан, хөршүүдтэйгээ хууч хөөрөлдөж суусан ч болно.
ИХЭР
Энэ сарын эхэн үед амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Оюуны эрч хүч, зөн билэг нэмэгдэнэ. Хайр дурлалын шинэ романс эхлүүлэх, хүнтэй танилцах нь хөнгөмсөг, захирангуй зангаас болж нулимс унагах, сэтгэл гонсойх байдалд хүргэнэ. Ганц бие хүмүүс итгэмтгий эсвэл зөрүүд зандаа хууртагдана. Сарын дунд үед ажлын хэт их ачаалалд дарагдан, мөн олон арга хэмжээнд орох үүргээс болоод та бухимдаж эхлэх байх. Таны ажилд саад хаалт байгаа ч бусад хүмүүсийн хорлон сүйтгэх үйл ажиллагаанд хутгалдахгүй байсан нь дээр. Таны олон төрлийн авьяас олон нийттэй харилцах төрлүүд дээр өргөн илэрч болох юм. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь таны нэр хүндийг нэмэгдүүлнэ. Сарын сүүл рүү санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд амар байх болно. Гэхдээ дэмий сонголт, түр зуурын шохоорхол зэрэг нь таны орлогыг салхи мэт үлээж болзошгүй.
МЭЛХИЙ
Энэ сарын эхээр тэсвэр тэвчээрийг ихээхэн шаардах бололтой. Ихэнх хүмүүсийн бие тавгүйтэж магадгүй. Гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгт итгэж болох ч бүх бооцоогоо тавих хэрэггүй. Ганц бие хүмүүсийг харамсах, сэтгэл гонсойх шалтгаан болох уулзалт, шинэ танил хүлээж байна. Сарын дунд үед бизнесийн аливаа гэрээ хэлэлцээр, бичиг цаасан дээр гарын үсэг зурахын өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Гэрлэхээр төлөвлөж буй хосууд өөрсдийн хайрыг дахин шалгах цагийг бие биедээ гарга. Ганц бие хүмүүс сэтгэлийг чинь татсан сайхан нэгэнтэй учирвал дурлалын мананд төөрөх болно. Сарын сүүлээр хэт их мөнгө үрэхээс сэргийл. Ямар нэг хэрэггүй зүйл худалдан авахаас сэргийл. Эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ зовоохын оронд эмчид хандан, ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг судал.
АРСЛАН
Энэ сарын эхээр санаанд оромгүй зарим асуудлууд үүснэ. Гэвч та сэтгэл хөдлөлөөр бүү ханд. Өөр үүрэг хариуцлага санал болговол амлалт өгөхдөө болгоомжтой бай. Учир нь хэрвээ таны эрүүл мэнд хэцүү байвал ядарч цуцах магадлалтай байна. Таны хайр сэтгэлийг өөрийгөө илэрхийлэх чадвар тань гэрэлтүүлэх болно. Ганц бие хүмүүс ч хана ширтээд гэртээ суух хэрэггүй. Найзуудтайгаа уулзан аар саар хов жив сонсож суух гэмгүй. Сарын дунд үед аль болох тайван байж, дарга удирдлагатайгаа зөрчилдөхгүй байхыг сануулж байна. Яг одоо хүсч буй бүх зүйлээ худалдан авах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Оюутан сурагчид хичээлдээ шамдах үе. Хайрын харилцаа тань үл ойлголцолд хүрч болзошгүй. Аливаад яаран дүгнэлт хийхээс болгоомжил. Эртний найз танилууд буцаад таны амьдралд орж ирнэ. Сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө үрэхээс болгоомжил. Харин сарын сүүл рүү хайр болон романтик сэтгэл өндөр ханамжтай байна. Гэр бүлдээ илүү анхаарал хандуулах болно. Эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан татвар эсвэл өр ширтэй холбоотой санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Оюутан сурагчид сайн суралцахын тулд гадуур дэмий сэлгүүцэх хэрэггүй.
ОХИН
Энэ сарын эхэн үед таны зөн билэг болон асуудлыг амархан шийдэх чадвар худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална. Өр зээлээ бусдаас нэхэмжилж авч чадах байх. Эрүүл мэнддээ анхаарч гэмтэхээс болгоомжил. Жолооны ард суувал болгоомжтой байх хэрэгтэй. Сарын дундуур амьсгалын замын өвчний халдвар авч болзошгүй тул цаг агаарын өөрчлөлтөд бэлтгэлтэй байгаарай. Ачаалал нэмэгдсэнээр тайван бус байдал бий болно. Хэн нэгний дарамт шахалт бухимдлыг тань төрүүлнэ. Бие махбодын энерги бага зэрэг нэмэгдэх бөгөөд тогтворгүй зан тав тухтай байдлаа орхин идэвхтэй байхад хүргэнэ. Яаруу сандруу шийдвэр гаргах хэрэггүй. Сарын сүүл рүү хайр болон амрагийн явдал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон татагдах болно. Өөдрөг өөртөө итгэлтэй байдал тань эрч хүчийг цуглуулах болно. Ажилдаа амжилт гаргахыг хүссэн хүмүүс таатай өөрчлөлт хийнэ. Эрчимтэй ажиллах таны хүсэл бусдыг хурцлан, нэлээд олон өөрчлөлтийг хийнэ. Техник, тоног төхөөрөмжтэй ажиллахад засч сэлбэх шаардлага гарч магадгүй.
ЖИНЛҮҮР
Энэ сарын эхээр найз нөхөд болон хайртай хосууд, үр хүүхдүүд хоорондоо эв таарамжтай байна. Гэхдээ буруу зуршилтай холбоотой хэрэглээг хязгаарлаж, таны толгойг эргүүлэх хүмүүсээс болгоомжил. Анхаарлаа дээд зэрэгт байлга. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Ганц бие хүмүүс хэн нэгэнд дурлах болно. Сарын дунд үед хамтран ажилладаг хүмүүс тань таны санааг эсэргүүцэж хорих эсвэл хүсээгүй хариуцлага тохохыг оролдоно. Утгагүй ажлыг хэрхэн хийх вэ гэж толгойгоо гашилгаж байхаар зүгээр л зөнд нь орхи. Санаа амар, тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бод. Эрдэм шинжилгээний ажил явуулах, туршилтад оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага судлахад нэн тааламжтай. Шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Сарын сүүл рүү эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулъя. Нэг зүйл л буруугаар эргэвэл та түүнийг эргээд залруулах гэж нэлээд цаг хугацааг зарцуулах болов уу. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Хайрын харьцаандаа хэрүүл маргаан гаргах хэрэггүй. Гэрийн ажил болон албан ажил хоёроо зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй болно. Жолоо барихдаа осол гаргахаас болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарч, амьдралын дэглэмээ өөрчил.
ХИЛЭНЦ
Энэ сарын эхээр хайртай хүнтэйгээ асуудалтай байгаа бол таны шийдвэр маргааныг улам хүндрүүлж магадгүй тул тэвчээр гарга. Эмх замбараагүй гараг эрхсийн нэгдэл зарим хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Ганц бие хүмүүс урьд нь хэзээ ч анзаарч байгаагүй нэгэнд анхаарлаа хандуулах бололтой. Сарын дунд үед адал явдал хайгсад цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг хэрхэвч бүү алдаарай. Гэхдээ танд эрүүл мэндээ үзүүлэх шаардлага гарч магадгүй. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх нь хянуур хүмүүсийн хийдэг ажил биш. Амьдралын эрч хүч болон бүтээлч чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Сарын сүүлээр сэтгэлийн хөдөлгөөн ихсэж шинэлэг өөрчлөлт хүснэ. Та жирийн үед хийдэггүй байсан зүйлээ хийхэд хүрвэл болгоомжтой бай. Бусдыг удирдах чадвар тань дээшилнэ. Таны урам зоригтой байдал, аливаа зүйлийг хийх гэсэн бүтээлч байдал тань хамт олныг уриална. Та хувийн амьдралаа олны хүртээл болгож болзошгүй.
НУМ
Энэ сарын эхээр оюутан болон мэргэжлийн хүрээнд судалгаа хийдэг хүмүүсийн хувьд чухал эрдмийн ажил ахицтай байна. Авьяаслаг уран бүтээлч нарт таатай үе тохиож байна. Энэ үед шилдэг бүтээлээ туурвиж эхлэхэд тохиромжтой. Гэр бүлийн гишүүдийн дунд өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарч болох юм. Сарын дунд үед гэрээ хэлэлцээрүүд аятайхан бүтнэ. Мэргэжлийн ажилд зарцуулсан мөнгө маргаан үүсгэх хандлагатай. Дотны хүмүүс тань анхаарал халамж дутагдсан талаар гомдоллоно. Сарын сүүл рүү шинэ бизнес эхлэхээр төлөвлөж буй бол дахин шалгах цагийг гарга. Ажил хэргийн болон хувийн уулзалтууд таагүй явдал, сэтгэл гонсойлт, урам хугаралт авчирна. Эрч хүч буурах тул сайн амар. Хайрын харилцаа бүрхэг байна. Ойр дотныхоо хүмүүсийнхээ үгийг анхаарч, зарим зүйлд буулт хий.
МАТАР
Энэ сарын эхээр цаг гаргаж өөртөө анхаарал тавь. Хууч өвчин хөдлөх магадлал өндөр байгаа тул гам алдахгүй байхыг эрхэмлэ. Өөрийгөө их хүчлэхээс сэргийл. Үнэтэй эд бараа худалдан авахад тааламжгүй. Хайртай хүн болон найз нөхдөөсөө холбоо таслахгүй ч цагийг ганцаараа өнгөрөөхөд тааламжтай. Та эргэн тойрондоо гэр бүлийн гишүүдийг тайван байлгах таатай уур амьсгал бүрдүүл. Сарын дунд үед буруу мэдээллээс болж бизнесийн гэрээ хэлцэл зогсох буюу цуцлагдаж ч магадгүй байна. Таны хайр дурлалын асуудалд бэрхшээл үүсч болзошгүй, хэл яриагаа хянахгүй бол хайртай хүнээ гомдоож мэднэ. Хэдийгээр таны эрч хүч их байх боловч аливааг хэтрүүлэх нь эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Сарын сүүл рүү ганц бие хүмүүс өөрөөсөө ахмад, хэдийн тогтвор суусан хүнтэй танилцаж магадгүй байна. Гэхдээ гаднах төрхөд нь хууртаж дотоод сэтгэлийг нь танилгүйгээр алдаа гаргаж болзошгүй байна. Та хямрал, үл ойлголцолд хүргэх мэтгэлцээн маргаанд оролцоогүй нь дээр. Таны хайр дурлалын явдлыг хязгаарлаж байгаа хүчин зүйл сэтгэлийг улам тавгүйтүүлэх хандлагатай байна.
ХУМХ
Энэ сарын эхээр ахмад хүмүүс танд хэрэгтэй зөвлөгөө болон таны мухардалд ороод байсан асуудлын гарцыг зааж өгөх болно. Та гэр бүл, найз нөхөдтэйгөө бас өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй гайхалтай цагийг өнгөрөөнө гэдэгтээ найдаж болно. Од эрхсийн илгээх энергийн тусламж нь танд ирж буй хүнд нөхцөл байдал, асуудлуудын учрыг олоход туслах болно. Хосууд хайр сэтгэлийн холбоогоо өргөжүүлж чадах бол харин ганц бие хүмүүс өөрийн хайж буй буюу тохирохуйц хүнтэй уулзана. Сарын дунд үед саад тотгор учирч болзошгүй. Бизнес эрхлэгч нар сэтгэл хөдлөлд автаж болзошгүй. Түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай. Албан ёсны эсвэл санхүүгийн чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Мөнгөний асуудалд орсон бол мэргэжлийн хүнээс болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй өөрийн хамгийн сайн мэддэг хүмүүсээс зөвлөгөө ав. Сарын сүүлээр гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарах бөгөөд энэ бүхэн таны хяналтыг шалгах болно. Хамт олонч сэтгэлгээтэй хумхын ордныхон улс төрийн бүлэглэл, эсвэл буяны байгууллагад нөлөөтэй болохыг хүсч магад. Танд тун удахгүй тушаал дэвших боломж гарна.
ЗАГАС
Энэ сарын эхээр гариг эрхсийн холимог чиг хандлага давамгайлна. Дүрэм журмын хэв хэмжээг хэтрүүлэхээс болгоомжил. Азтай завшаан ирж болох тул гэнэтийн нөхцөл байдалд бэлэн бай. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Хүүхдүүддээ онцгой анхаарал шаардах үе. Санхүү тань таныг бага зэрэг зовооно. Сарын дунд үед од эрхсийн сайн нөлөөгөөр урам зориг болоод төсөөлөн бодох чадвар оргилдоо хүрнэ. Сурах болоод судалгаа хийх нь ажлын амжилтын түлхүүр байна. Та олон чухал үүрэг даалгавар авч магадгүй. Санхүүдээ санаа зовж байгаа бол мөнгөө бага багаар ч болов хадгал. Өөрийн өмнөөс ажилтан хөлслөхөд найдвартай биш. Өрхийн хэрэгцээнд хэтэрхий их мөнгө үрснээр танд асуудал үүсгэнэ. Тиймээс энэ тал дээр хатуу байх хэрэгтэй болно. Сарын сүүлээр гэр бүлийнхэндээ цаг гарга. Болзоонд явж байгаа ганц бие залуус зугаатай байх болно. Сэтгэл хөдлөл ихтэй байна. Дарга удирдлагаас зэмлэл хүртэх магадлалтай. Уран бүтээлч хүмүүс хийсэн ажлаа ил гаргахад тохиромжтой цаг. Та нийгмийн сайн сайхны төлөөх хөдөлгөөнүүдийг сонирхож магадгүй. Оюун санаагаа зөв зүйлд төвлөрүүлэх нь мэдлэгийн цар хүрээг тэлнэ.
Сэтгэгдэл бичих