Xaxa.mn

Huawei Mate X хүйтэнд тэсвэр муутай

Huawei компани уян дэлгэцтэй Mate Х утсаа энэ сарын 15­-нд албан ёсоор худалдаанд гарах гэж байна. Хэдхэн хоногийн өмнө Mate Х эзэмших хүмүүс шинэ утастайгаа нямбай харьцах ёстойг үйлдвэрлэгч компани зөвлөжээ. Зах зээлд 2,400 ам.доллараар зарагдах уг утасны уян дэлгэцийг цельсийн хасах таван градусаас доош хүйтэнд нээж, хааж болохгүй аж. Уг зааврыг зөр чих нь утасны уян дэлгэцийг бүр мөсөн ажиллагаагүй болгох аюултай гэнэ. Mate X­-ийн дэлгэц үйлдвэрээсээ тусгай хамгаалалтын хальс наалттай ирэх юм. Уг хальсыг хэрэглэгч өөрөө хуулж салгах, өөр хальсаар солихгүй байхыг Huawei мөн анхааруулж байна. Хамгаалалтын хальсыг солих шаардлагатай тохиолдолд зөвхөн Huawei засвар үйлчил­гээний төвд хандах ёстой. Мөн уян дэлгэцийн эвхэгддэг нугалаас хэсэгт хог шороо оруулж бохир­дуулалгүй цэвэр хадгалах ёстой юм. Уян OLED дэлгэц бүхий Mate X загвар 40, 16, 8 мегапикселийн камер, найман гигабайт шуурхай санах ой, 512 гигабайтын флэш хадгалах төхөөрөмжтэй.
ЗГМ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us