Xaxa.mn

Терминаторын дүрд тоглосон анхны латин америк жүжигчин Габриэль Луна

Х.ОЮУНБОЛД
“Терминатор” киноны “Хувь тавилан” ангид Терминаторын дүрийг бүтээсэн жүжигчин Габриэль Исаак Луна АНУ-ын 1982 арванхоёрдугаар сарын 5-нд төржээ.  Тэрээр “El Rey Network” телевизийн “Бухтай тулалдагч” цуврал киноны Тони Браво, “АВС” телевизийн  цагдаагийн олон ангит “Догшин хот” кинонд бүтээсэн Пако Контрерасийн дүрээрээ олонд танигдсан. Тэрээр Техас мужийн Остин хотод Дебора Анн, Габриэль Лопес Лунагийн хүү болон мэндэлжээ. Түүний аав нь 20 настайдаа хүүгээ төрөхөөс гурван сарын өмнө нас  барсан байна. Тиймээс Габриэлийг ээж нь “СТ Эдвардс” их сургуульд суралцсан төрөлх нь хотод нь өсгөжээ. Тэрээр 2005 онд төгссөн энэ их сургуульд сурч байх хугацаандаа Их Британийн зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульета” жүжгийн Ромеогийн дүрд тоглосон байна.

Жүжигчний замнал

Их сургуулиа төгсөөд 2005 оны гуравдугаар сарын 12-нд болсон Өмнөд, Баруун өмнөд наадмын үеэр танилцуулсан “Fall to Grace” драмын кинонд Кристофер Ростровичийн дүрийг бүтээснээр алдаршсан байна. Дараа нь 2007 оны арваннэгдүгээр сарын 12-нд зах зээлд худалдаанд гарсан  51 бүс, “BlackSite” видео тоглоомд дуу оруулсан аж. Мөн Остин хотын театрын группыг байгуулагч Цаасан сандал театр компанийн гишүүн юм. Энэ театрын жүжигчин болсноор 2009 онд болсон Сергей Махудовын “Хар шоу”-нд тоглож, “Орестес” болон “Тоглоомын төгсгөл” киноны Словын дүрийг бүтээсэн байна. Түүнийг энэ гурван дүрийг бүтээснийх нь төлөө 2010 оны “Остин” кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртжээ. Мөн “Орголт”, ”Жрандин сүм”, ”Тоуч”, 2013 онд “Лос-Анжелес” кинонд  туслах дүр бүтээжээ. Харин хувийн амьдралын хувьд 2011 оны хоёрдугаар сард Румын улсын жүжигчин Смаранда Лунатай гэрлэсэн бөгөөд хосууд Лос-Анжелес хотод амьдардаг байна.
 

Габриэль Лунатай холбоотой баримтууд

-Габриэль Луна нь робот, хүн төрөлхтний хооронд ирээдүйд өрнөсөн дайны тухай өгүүлдэг кинонд тоглосон анхны латин америк цустай мексик жүжигчин юм.
-Тэрээр хүүхэд байхдаа ахтайгаа буу болон зууван хэлбэртэй бөмбөгөөр тоглодог байснаа дурсдаг байна. Мөн Остин хотын угаалгын газарт ажилладаг байсан түүнийг ээжтэй нь хамт өсгөсөн эмээгийнх нь дурсамж байдаг гэж “Life and style” сэтгүүлд ярьжээ.
-Түүний ээж нь дахин хүнтэй гэрлээд салснаар Габриэль Луна эрэгтэй, эмэгтэй дүүтэй болжээ. Харин аав нь түүнийг төрөхөөс өмнө нас барсан учраас тулгарч байсан бүх хариуцлагыг үүрч өөрөө аав болсон гэж тэр ярилцлагадаа дурссан байдаг.
-Мөнгө олох хэцүү байсан. Гэвч бидэнд өөр хүн хэлэх хүртэл ядуу гэдгээ мэддэггүй байсан. Бид өөрт байгаа бүхэндээ жаргалтай байдаг байсан. Учир нь бид нэг нэгэнтэйгээ хамт байдаг байсан. Би дүүтэйгээ өдөржин америк хөлбөмбөг тоглодог байлаа. Хэзээ ч ядуугаа мэддэггүй байсан. Гэхдээ бэлтгэлд ороод манай гэр бүлээс ч баян их мөнгөтэй хүмүүс байдгийг мэдсэн гэж ярьжээ.
 

Габриэль Луна: “Терминатор” бол бидний үеийнхэнтэй өссөн түүх

Терминатор цувралын шинэ ангид Терминаторын дүрийг бүтээсэн Габриэль Луна хүүхэд насных нь баатар Арнольд Шварценеггер, Линда Хамилтонтой танилцахдаа сэтгэл нь хөдөлж, биеийнх нь үс босч байсныг дурсчээ. Мексик гаралтай АНУ-ын жүжигчин тэрээр бусад Терминаторын биелүүлж чадаагүй даалгаврыг биелүүлэхээр ирнэ. Энэ цуврал киног үргэлжлүүлж, хүүхэд насныхаа баатруудтай хамт тоглосондоо бахархаж байна хэмээн “Golden globes.com” цахим хуудаст өгсөн ярилцлагыг хүргэе.
-Таны Терминатор киноны анхны дурсамж ямар байсан вэ?
-Миний хувьд анхны үзсэн анги “Терминатор 2” байсан. Энэ ангийг нь кино театрт ээж, дүүтэйгээ кино театрт үзсэн. Миний ээж залуудаа бэлэвсэрсэн ч их хөгжилтэй хүн. Бидэнд их олон сонирхолтой зүйл зааж өгдөг байв. Бидний анх үзсэн видео кино бүгд нэг CD-нд багтсан “Сүүлчийн луу”, “Оддын дайн: Жидай буцаж ирсэн нь” кино байлаа. Эвдрэх хүртлээ бидэнд байсан ганц CD байсан юм. Харин биднийг кино театр руу авч явдаг байсан нь гайхалтай байсан юм. Учир нь төсөөллөөр дүүрэн хүүхэд насанд “Бэтман”, “Юрийн галавын цэцэрлэг”, “Терминатор” гэсэн киног үзсэн. “Терминатор 2” миний ээжтэйгээ үзсэн том хүмүүст зориулсан кино байлаа. Би тэнд нүдээ бүлтийлгэж, эрүү шал хүртэл унжиж, тэр итгэмээргүй дүрсийг үзэж байв. Тухайлбал, биеийн хэсгүүд нь буцан нийлдэг тугалган хүн, Лос Анжелесийн  голд мөрдөж байгаа хэсэг. Энэ хоёр хэсэг бол киноноос авч үлдсэн анхны дурсамж. Би энэ киноны хэсгийг үргэлж санадаг. Мөн би үүнийг үргэлж боддог. Манай цаг үеийнхний домог юм.
-Хүүхэд насныхаа баатруудтай  хамтран тоглохдоо сандарч байсан уу?
-Би алмайрч  орхисон. Тэд үргэлж сонсч байсан. Би гайхдаг байлаа. Анх намайг миний бэлтгэл сургуулилтын үеэр Линда Хамилтонтой танилцуулсан. Тэнд бууралтсан үстэй тэр биеэрээ байсан. Түүний эд эс бүхэн надад Сара Коннорыг санагдуулсан тэр миний өмнө зогсч байсан. Тэр миний хацар дээр үнсэхэд биеийн минь бүх үс боссон. Түүнтэй танилцсандаа бахадсан миний бие хүйт даасан ч миний үс боссон нь надад мэдрэгдэж байсан шүү. Арнолдтой уулзахын тулд чи юу ч бэлдэж чадахгүй. Хэчнээн хугацааг түүнтэй өнгөрөөх нь хамаагүй. Чи дасахгүй. Тэр бол бидний дунд амьдарч байгаа амьд домог. Түүний нүүр царайнаас тоглосон бүх дүр, хошигнол, мартагдашгүй үг, бүгдийг их амархан хийж байгаа нь чамайг гайхшруулна. Тэр их ухаантай, 72 настай гэж чи хэзээ ч бодохооргүй их эрч хүчтэй. Надад “Би хурдан унтах хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Энэ нь түүний ялалт байгуулахын тулд мөрддөг зургаан дүрмэнд байдаг. Би ч ингэж байгаа.
-Терминатор: Хувь тавилан кинонд тоглохын тулд Шварценеггер шиг биетэй байх хэрэгтэй?
-Эхний сорилын дараа би бэлтгэл хийж эхэлсэн. Жингээ хасч, булчингаа хөгжүүлж эхэлсэн юм. Надад энд, Мадрид, Будапештэд дасгалжуулагч өгснөөр би ажилтай боллоо. Тэдэнтэй цуг гайхалтай бие бялдартай болохоор ажиллаж эхэллээ. Гэхдээ би биеэ Шварценнегер шиг болтлоо хэзээ ч хөгжүүлж чадахгүй. Гэхдээ уян хатан байдлаа алдахгүйгээр дээд зэргээр биеэ хөгжүүлэх аргыг хайсан. Эхний сар хагасын хугацаанд өдөр бүр зургаан цаг бэлтгэл сургуулилт хийсэн. Тухайлбал, туухай өргөж, тулааны болон зэвсэг эзэмших урлаг заалгаж байлаа. Дээр нь кино зохиолыг бэлдэж байсан. Линда Хамилтон киноны эхний зураг авалт хэцүү байсныг өөртөө сануулдаг байв. Гэхдээ байнга бэлтгэл хийдэг байсан.
-Юу энэ киног эрч хүчээ алдахгүй  байлгадаг  гэж та бодож байна уу?
-Энэ кинонд шинжлэх ухааны зөгнөлт, мангастай кинонд байдаг бүх зүйл бий. Тухайлбал, Лос Анжелесийг сүйтгэдэг кинонд Арнолд Шварценнегер шиг мангас тоглосон үнэлж баршгүй кино. Мөн таван сая ам.доллараар агуу том гэдгээ мэдрүүлэх ямар нэгэн зүйл хийж чадсан нь Жим Камеруны гайхамшиг юм. 1980 оны манай харилцааг технологийн тусламжтайгаар хурдлуулснаас гадна “Терминатор” киногоор ирээдүйд юу болохыг сануулж харуулсан. Энэ нь бидний дунд өссөн түүх. 1980-аад онд төрсөн хүмүүс энэ түүхтэй өсч торнисон. Тиймээс энэ бидэнтэй цуг өссөн төгс түүх юм.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us