Xaxa.mn

Зимбабвен Эрүүл мэндийн сайд хятадуудын нийлүүлсэн бэлгэвчийг жижиг гэж голжээ

Зимбабвен Эрүүл мэндийн сайд БНХАУ-ын бэлгэвч үйлдвэрийн компаниас ДОХ-оос сэргийлэхэд зориулж буцалтгүй тусламжаар нийлүүлсэн бэлгэвч улсынх нь хүн амд хэтэрхий жижигдэж байгаа тухай мэдэгджээ.
“Африк тив ялангуяа африкийн өмнөд хэсэгт бэлгэвч хэрэглээгүйн улмаас ДОХ-ын халдварын тохиолдол өндөр байдаг.  Манай улсад Хятадын зүгээс байгуулсан гэрээ ёсоор бэлгэвч тараадаг. Гэхдээ БНХАУ-ын үйлдвэрээс нийлүүлж буй бэлгэвчний хэмжээ хэтэрхий жижиг байна. Хятад болон африк тивийн хүмүүсийн биологийн бүтэц өөр. Цаашид энэ талаар анхаарах ёстой” гэж Зимбабве улсын Эрүүл мэндийн сайд Давид Париренятва ярьсан байна.
Түүнчлэн Зимбабве улсад бэлгэвчний үйлдвэрийн салбар нэгж барьж, дотоодоос ажиллах хүч нийлүүлэх боломжтой эсэхийг Хятадын засаг захиргаанаас асуугаад байна. “Бээжин Дасиань” нэртэй бэлгэвчний компани Зимбабве улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд үндэслэн илүү том хэмжээтэй бэлгэвч үйлдвэрлэнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Зимбабве улс нь ХДХВ/ДОХ-ын халдвараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд тус улсын насанд хүрсэн нийт хүн амын 13.5 хувь нь ХДХВ/ДОХ-ын вирустэй гэх судалгаа гарсан байна. Дэлхийд бэлгэвч импортлогч  орнуудыг тэргүүлдэг энэ улсад БНХАУ, Америк, Финланд зэрэг улсын үйлдвэрүүд бэлгэвч нийлүүлдэг юм. Зимбабве улс жилд гурван тэрбум бэлгэвч хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us