АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Форд” компани анхныхаа цахилгаан машины загварыг танилцууллаа. Ингэхдээ ганц бус, “Mustang Mach-E” нэрийн дор уг загвар хэд, хэдэн загварыг зэрэг гаргах юм байна. Шинэ загварууд 2020 оны сүүлээр зах зээлд гарах бөгөөд 44 000-60 000 ам.долларын үнэтэй байх гэнэ.
“Форд”-ын анхны бүрэн цахилгаан машин нь 75.7 кВт/ц хүчин чадалтай уламжлалт литий ион цахилгаан хураагууртай, нэг удаагийн цэнэглэлтээрээ 370 км зорчих боломжтой. Илүү хүчин чадалтай загварт цахилгаан хураагуурын хүчин чадал 98.8 кВт/ц, нэг удаагийн цэнэглэлтээр 482 км явах боломжтой байх ажээ.
Сэтгэгдэл бичих