Xaxa.mn

Хүмүүст шинэ чадвар олгох “ухаалаг арьс”

Саудын Арабын ван Абдуллын нэрэмжит шинжлэх ухаан, технологийн их сургууль шинэ төрлийн био нийцэлт полимер (biocompatible poly­mer) нэгдэл зохион бүтээжээ. Уг полимер нь соронзон идэвхт шинж чанартай. Тиймээс төрөл бүрийн цахим төхөөрөмжийн цахилгаан соронзон талбайн үйлчлэлд мэдрэг юм. Эрдэмтэд уг полимерийг цахим дивайсыг зайнаас удирдах чадвартай “ухаалаг арьс”­ны үндсэн материал болж чадна хэмээн үзэж байна. Соронзон элемент бүхий маш нимгэн хальсан биополимерийг хүний арьсанд шууд нааж орхих юм. Жишээ нь хүн гарт нь наалттай ийм арьсыг цахим мэдрэгч-сенсор төхөөрөмжид ойртуулах юм бол зайнаас автоматаар бүртгэж орхино. Тус их сургуулийн эрдэмтэд шинэ “арьс”­ыг хүний зовхинд нааж нүдээ нээх, аних тохиолдол бүрийг бүртгэж туршжээ. “Ухаалаг арьс” нь цэнэглэх шаардлагагүй, өөрөө бие даан байнга ажилладаг тул өдгөө хэрэглэгдэж буй зай хураагуур бүхий бичил цахим төхөөрөмжүүдээс давуу. Хэ­дийгээр өгөгдөл, команд оруулах боломжгүй ч, ийм “арьс”­ыг ID картны оронд төрөл бүрийн нэвтрэх эрх үүсгэхэд ашиглах боломжтой. Эрдэмтэд уг биополимерт тулгуурлан хүний биеийн байд­лыг хянах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг таньж тусгай үйлчилгээ үзүүлдэг системд ашиглахаар төлөвлөж байна.
ЗГМ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us