Xaxa.mn

AVATrade компаний тухай

AvaTrade компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр энэ компанинь дэлхийн онлайн худалдаа үйлчилгээ эрхэлдэг хамгийн найдвартай брокерын нэг болжээ. AvaTrade компани нь хамтран ажиллах олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог - энэ нь валютын, хувьцааны, зах зээлийн индексийн, криптовалютын, биржийн худалдааны хэрэгслүүдийн арилжаа юм. AvaTrade бол хөрөнгө оруулалт хийх болонашиг орлого олох боломжыг олгодог хамгийн сайн түнш юм.

Худалдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь тухайн байгууллагын аюулгүй байдлыг баталгаажуулдаг. AVATrade Худалдааны брокерын үйл ажиллагаа нь хяналтын байгууллагуудаар зохицуулагддаг. Гол зохицуулагчууд нь Ирландын Төв банк, Британийн Виржиний арлууд, Австрали (ASIC), Өмнөд Африк, Япон (FSA ба FFAJ) нар юм. Энэ нь тухайн компанийн нарийн зохион байгуулалттай бүтцийн болон аюулгүй ажиллагааных нь илрэл юм. Харилцагч түншүүдийн зүгээс өгөх нь эерэг үнэлэлт болон тухайн компаний нэр хүнд 2007 оноос хойш тогтвортой хэвээр байна.
AvaTrade компанийн үйлчилгээний онцлог
Компаниас санал болгож буй үйлчилгээнүүд:
• худалдааны 250 гаруй хэрэгсэл (валютын хос, хувьцаа, криптовалют, зах зээлийн индекс, биржийн бараа бүтээгдэхүүн);
• Meta Trader 4 ба AvaTrade Go платформуудыг ашиглан компьютер эсвэл смартфоноор арилжаанд оролцох . Автоматжсан арилжааны платформууд болох - Zulu Trade, Dupli Trade болон бусад;
• бага спредтэй;
•зээлийн хөшүүрэг - 1: 400;
• хадгаламжийн доод хэмжээ - 100 ам.доллар;
• худалдаачдын сангийн аюулгүй байдал;
• хяналтын байгууллагуудын зохицуулалттай;
• мөнгөө комиссгүйгээр байршуулах болон гарган авах боломжтой (брокер болгон ийм үйлчилгээг санал болгодоггүй);
• хэд хэдэн хэл дээр бүтэн өдрийн турш үйлчлүүлэгчдэд дэмжлэг үзүүлдэг;
• 10,000 ам доллар хүртэлх хадгаламжийн урамшуулалтай;
• мэдээлэл, худалдааны хэрэгслээр хангах.
Данснууд
AvaTrade нь төрөл бүрийн данснуудыг санал болгодог. Демо данс нь шинээр эхлэж буй хүмүүст зориулагдсан болно. Ийм виртуал данс нээлгэснээр шинэ оролцогч өөрийн мөнгөө алдах эрсдэлгүйгээр гүйлгээ хийх боломжтой. Энэ нь шинэ трейдэрт арилжаа хийхэд шаардлагатай туршлага олж авахад тусалдаг юм. Туршлагатай трейдэрүүдийн хувьд демо данс нь шинэ стратегиудыг туршиж үзэх хэрэгсэл болж өгдөг. Туршлагатай болон амжилттай яваа трейдэрүүдэд зориулсан стандарт, VIP, мэргэжлийн дансууд бас байдаг. Компанийн өөр нэг онцлог шинж бол ислам шашинтай орнуудад зориулсан исламын данс (свопгүй данс) юм.

Мөнгөө байршуулах болон гарган авах
AvaTrade бол дэлхий дээрх найдвартайд тооцогддог цөөн брокеруудын нэг юм. Энэ нь түүний хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд болон брокерын үйл ажиллагаагаа явуулдаг улс орнуудаас авсан лицензээр баталгааждаг. Энэ компанийн платформ дээр ажилладаг трейдэрүүдэд өөрсдийн хөрөнгийнхөө аюулгүй байдал болон данснаасаа мөнгөө гаргаж авах талаар санаа зовох шаардлагагүй юм. Нэмж дурдахад, дансандаа мөнгө байршуулах, гаргаж авах үед ямар ч комисс төлөгддөггүй нь трейдэрүүдэд маш их таалагддаг. Үйлчлүүлэгчид хэд хэдэн төлбөрийн системийг ашиглан дансандаа мөнгө байршуулах эсвэл мөнгөө гаргаж авах боломжтой.
PayPal;
Webmoney;
Skrill;
банкны карт Visa Master Card;
банкны гүйлгээ;
Neteller.

Худалдааны платформууд
Тус компани нь хэд хэдэн төрлийн худалдааны платформыг санал болгодог. Алдартай Meta Trader 4 ба түүний шинэчилсэн хувилбар Meta Trader 5 нь Форекс болон CFD дээр арилжаа хийх боломж олгодог юм. Опционы худалдаа бол Ava Options платформ дээр явагддаг. Түүнчлэн нийгмийн худалдааны платформ Dupli Trade, сургалтын платформ болох Sharp Trader зэрэг платформууд байдаг. AVATrade бол шинээр эхлэгчдэд ч туршлагатай трейдэрүүдэд ч тохирох брокер юм.


Үйлчлүүлэгч нарыг дэмжих үйлчилгээ
Тус компани нь Ирланд, Итали, Франц, Япон, Испани, Хятад, Нигери зэрэг олон оронд төлөөлөгчийн газруудтай бөгөөд хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх зорлигоор дэлхийн 9 хэл дээр туслалцаа үзүүлдэг. Компанийн албан ёсны вэбсайт нь олон хэл дээр бичигдсэн байдаг. Мэдээллийг Англи, Франц, Итали, Испани, Герман, Португал, Араб, Орос, Япон, Хятад, Тайван хэл дээр авах боломжтой. Үйлчлүүлэгчид сонгосон хэл дээрээ харилцаж болох онлайн чат ашиглах боломжтой. Бидэнтэй холбоо тогтоох мэдээллүүд манай сайтан дээр нээлттэй бөгөөд ямар ч үед бидэнтэй утсаар холбогдож болно. Мөн сайтан дээр асуулт хариултын хэсэг байдаг бөгөөд тэндээс мэдээлэл авах боломж бий.
AVATrade брокерын тухай
1. Байгуулагдсан жил - 2006 он.
2. Албан ёсны вэбсайт - www.avatrade.com
3. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн албан ёсны сувгууд - Facebook дээр AvaTrade, Twitter дээр AvaTrade, YouTube дээр AvaTrade.
4. Төлбөр хангалт - Uni Credit, NatWest болон Barclays.
5. Зохицуулагчид - Ирландын Төв банк болон MiFID-ийн удирдамж, Австрали, Британийн Виржиний арлууд, Африк, Япон.
6. Хөрөнгийн аюулгүй байдал - 256 битийн шифрлэлт, тусгай данс, хөрөнгө оруулагчдын нөхөн төлбөр олгох компани, итгэмжийн тамга.
7. Хадгаламжын валют - USD, EUR, GBP болон AUD.
8. Хадгаламжийн доод хэмжээ 100 ам.доллар.
9. Спредүүд - тогтмол ба хөвөгч спредтэй.
10. Мөнгөө байршуулах болон гаргаж авах арга - банкны карт, шилжүүлэг, цахим төлбөр.
11. Дансны төрөл - стандарт, мэргэжлийн, ислам, демо.
12. Зээлийн хөшүүрэг - хамгийн багадаа 2: 1, дээд тал нь 400: 1
13. Худалдааны платформууд - AvaTrade GO, MetaTrader 4, MetaTrader 5, Ava Options, автомат, вэб, гар утас, мак худалдаа.
14. Худалдааны хэрэгсэл - опционууд, Форекс, CFD, криптовалют, зах зээлийн индекс, биржийн бүтээгдэхүүнүүд.
15. Харилцааны хэл:- олон хэлт.

Дансны мэдээлэл
AvaTrade нь хэд хэдэн төрлийн данс санал болгодог. Худалдаачин аль зохицуулагчийг сонгохоос үл хамааран түүний данс сөрөг үлдэгдлээс хамгаалагдах болно. Дансны үлдэгдэл хасах цэг рүү орохгүйн тулд брокер нь хязгаарын хил дээр худалдаагаа автоматаар зогсоодог. Стандарт дансны хувьд бий болсон маргааныг шийдвэрлэх үйлчилгээ байдаг.

AvaTrade дээр данс нээлгэхэд хэдхэн минут л шаардлагатай. Та өөрийн хувийн мэдээллээ оруулж, бүртгүүлэх товчийг дарах хэрэгтэй. Зохицуулагчаас хамааран компани нь нэмэлт мэдээлэл шаардаж магадгүй юм. Жишээлбэл, Европын хууль тогтоомжийн дагуу худалдаа хийхийг хүсч буй трейдэрүүд паспортын өгөгдөл, мөн байрны төлбөр төлсөн баримтыг гаргаж өгдөг.
Трейдэрүүд стандарт дансыг эсвэл мэргэжлийн дансыг сонгож боломжтой. Мэргэжлийн данс руу шилжихийн тулд тодорхой шаардлагуудыг (арилжааны хэмжээ, давтамж) хангасан байх шаардлагатай. Брокерын бас нэг давуу тал бол PAMM болон MAM дансны удирдлагыг хангаж өгдөг.
Худалдаанд оролцогч нар нь демо данс ашиглаж болох юм. Энэ бол виртуал мөнгө байрладаг данс юм. Түүнийг ашигласнаар трейдэрүүд эрсдэлгүй арилжаанд оролцож туршлагаа хуримтлуулах боломжтой. Демо данс нь 3 долоо хоногийн турш идэвхтэй байдаг. Нийгмийн худалдааны платформ Dupli Trade нь демо дансыг 30 хоногийн турш ашиглах боломжийг олгодог.
ЕХ-ны трейдэрүүд нь бооцооны-спред данс, крипто данс, опционы данс руу нэвтрэх эрхтэй байдаг. 10,000 доллараас дээш хадгаламжтай оролцогч нь VIP данс нээлгэж, доод түвшний спрэдээр хангуулах эрхтэй. Энэхүү брокерын нэг онцлог шинж чанар нь шариатын зарчмыг баримталдаг хүмүүст зориулагдсан Исламын данс юм. Брокертой хамтран ажиллах хүсэлтэй хүмүүст зориулсан түншлэлийн данс гэж баас байдаг.
Худалдааны хэрэгсэл
AvaTrade нь арилжаа хийх боломжтой хөрөнгийн жагсаалтыг байнга шинэчилж байдаг. Компани нь анх удаа түүхий эд, зах зээлийн индекс, хувьцааны арилжаа хийх боломжтой CFD (үнийн зөрүүтэй гэрээ) -ыг санал болгосон. Мөн энэ компани нь трейдэрүүдэд криптовалютын арилжаанд (биткойнууд, лайткойнууд болон бусад) оролцох боломж олгосон цөөн компаниудын нэг юм.
Форекс
Нэгдүгээрт, AvaTrade нь Олон улсын валютын зах зээл болох Форекс дээр худалдаа хийх боломжыг өгдөг. Трейдэрүүд 60 валютын хос, түүнчлэн стандарт опционууд болон 5 криптовалютын хосоор арилжаа хийх боломжтой: Bitcoin, Litecoin, Ethereum, Ripple, Dash. Энэ тохиолдолд худалдаачдад 1: 400 хүртэлх зээлийн хөшүүрэг, 0.8-ийн спред өгөгддөг.

CFD
AvaTrade нь CFD ашиглан худалдаа хийх боломжыг танд олгодог. Энэ бол арилжаалагчийн өөрийн өмч биш хөрөнгөөр арилжаа хийх боломжыг олгодог түгээмэл санхүүгийн хэрэгслүүдийн нэг юм. Трейдэр нь Форек дээр CFD-ийг, зах зээлийн индексүүдийг, биржийн бүтээгдэхүүнийг, томоохон компаниудын хувьцааны худалдаанд оролцдог. Энэ тохиолдолд трейдэрүүдэд зээлийн 1: 200 хөшүүргийг арилжаа эрхлэхэд зориулж олгодог.

Криптовалют
AvaTrade бол криптовалютын хамгийн шилдэг брокеруудын нэг юм. Трейдэрүүдэд зориулж 10-аас дээш төрлийн крипто хэрэгслийг санал болгодог. Өсөн нэмэгдэж эсвэл буурч буй зах зээл дээр хөшүүрэг болгон ашиглах зорилгоор зээлийн хөшүүргийг ашиглан хөрөнгөө оруулах боломжтой. AvaTrade нь бусад крипто биржүүдээс хэд хэдэн давуу талтай. Үйлчлүүлэгчид дараах хэрэгслүүдийн арилжаанд оролцох боломжтой: Биткойн, Биткойн Голд, Биткойн Кэш, Эфириум, Литкойн, Рипл, Стеллар, IOTA, NEO, Dash болон EOS.

Боловсрол
Компани нь худалдааны чиглэлээр үйлчлүүлэгчдийг сургах тал дээр маш их ач холбогдол өгдөг. Компанийн албан ёсны вэбсайт дээр тусдаа хэсэг байдаг бөгөөд энэ нь худалдааны талаар нэмэлт мэдээлэл авах олон төрлийн материалыг санал болгодог. Сайтны Боловсролын хэсэг нь үйлчлүүлэгчийг дараахь мэдээлэл авах боломжийг олгодог:
• Техникийн шинжилгээ - үндэслэл;
• санхүүгийн дүн шинжилгээ - тайлан, үнийн график, урьдчилсан мэдээ;
• Шинээр эхэлж буй болон туршлагатай трейдэрүүдэд зориулсан видео сургалтууд
• Форексын үйл ажиллагааны талаархи номнууд, цахим хэлбэртэй ба үнэ төлбөргүй;
• Демо данс нээх.
• эдийн засгийн хуанли;

Бонус болон хамтарсан хөтөлбөрүүд
Эхний хадгаламжаа буюу 200 доллараа байршуулах үед трейдэр нь бонус хэлбэрээр 40 ам.долларын урамшуулал авдаг. 10,000 ам долларын урамшууллыг 50,000 америк доллар байрлуулсан трейдэрүүд авна. Энэ урамшууллын мөнгийг худалдаанд оролцохдоо ашиглах боломжтой. Түүнээс олсон ашгийг трейдэрийн хүсэлтээр өөрт нь олгоно.
AvaTrade нь зөвхөн төлбөр хүлээн авахаас гадна хувийн менежер, комиссын төрөл бүрийн сонголтууд, компаний сурталчилгааны дэмжлэг зэрэг олон ашигтай хувилбаруудыг ашиглах боломжийг олгодог түншлэлийн програмыг давхар санал болгодог.

Комисс
Зарим брокеруудаас ялгаатай нь AvaTrade компанийн комиссын төлбөр нь ил тод байдаг. AvaTrade нь зөвхөн спрэдийн ашгаар өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд ямар ч далд төлбөр хураамж авдаггүй. Трейдэрүүд тогтмол эсвэл хувирамтгай спредийн аль нэгийг нь сонгодог. AvaTrade дахь комиссуудын хэмжээ нь их бага бөгөөд тэдгээрийн талаарх мэдээллийг худалдааны платформ дээрээс харж болно. Бас нэгэн болзошгүй комисс бол идэвхигүй байдлын комисс юм. 6 сарын турш идэвхгүй байсан тохиолдолд 25 долларын комисс авагдана.

Платформууд
Компаниас гаргаж буй платформуудын төрлүүд:
MetaTrader4 ба MetaTrader5
MetaTrader4 бол брокерын худалдааны гол платформ юм. Мөн MetaTrader 5 платформ саяхан нэмэгдсэн байна. Эдгээ нь гар утсанд болон бусад олон төрлийн үйлдлийн системүүд дээр ашиглагддаг. Трейдэрүүд вэб хувилбар дээр арилжаа эрхлэхээс гадна хэд хэдэн данс нээж нэг дор удирдах боломжтой. Трейдэрүүдийг үнийн хөдөлгөөн, зах зээлийн байдлыг дүн шинжилгээ хийхэд тусалдаг техникийн үзүүлэлт, үнийн графикаар хангаж өгдөг.

Ava Options
Тус компани нь өөрийн худалдааны платформтой. Ava Options-ийг ашигласнаар трейдэрүүд опционы худалдаанд оролцох боломжтой. Мөн опционы спот- хэлцлийг ашиглан ажиллах боломжтой байдаг. Энэ платформын гол онцлогууд нь:
1. Нэг орон зайд байгаа опционуудыг хослуулах.
2. Багаж хэрэгсэл болон портфолио үүсгэх.
3. Өөр өөр төрлийн захиалга байршуулах боломжр - StopLoss, TakeProfit болон Limit.
4. Вэб хувилбар руу нэвтрэх.

AvaTrade GO платформ
Трейдэр нь AvaTrade компаниас гаргасан гар утасны програмыг ашиглан өөрийн худалдаагаа хянах боломжтой.
Автоматжсан худалдаа
Copa-Trading үйлчилгээг MetaTrader4 платформ дээрээс авах боломжтой. AvaTrade нь MQL5 дохиог хуулахын тулд худалдааны данс ашиглах боломжийг олгодог. Энэ арга нь худалдаанд биечлэн оролцохгүй байх боломжыг олгодог юм.
Нийгмийн худалдааны ZuluTrade платформ нь копи-трейдингтэй адил төстэй. Хөрөнгө оруулагч нь ашгийн тодорхой хувийг л төлдөг. Үндсэн давуу талууд:
• Гар утасны төхөөрөмжид зориулсан тусгай програмууд болон вэб платформоор дамжуулан хадгаламжаа удирдах боломж.
• ZuluGuard функц - тогтоогдсон эрсдлийн хязгаар болон арилжааны оролцогч өөрчлөгдсөн тохиолдолд хамгаалалтын систем идэвхждэг.
• Эхлэхэд 500 ам.доллар хангалттай.

DupliTrade платформ дээрх арилжаа. Үндсэндээ нийгмийн арилжаа хийх энэ платформ нь ZuluTrade-аас ялгаагүй бөгөөд эхлэлийн хамгийн бага хөрөнгө оруулалт $ 2,000 байх естой.



скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us