Австралийн судлаач хөгжим сонсох нь ажлын бүтээмжид нөлөөлдөг эсэхийг тодорхойлох оролдлого хийжээ. Дөрвөн өөр төрлийн компанид ажилладаг 56 хөгжүүлэгчээс (эр = 41, эм = 15) таван долоо хоногийн турш нэгэн сонирхолтой судалгаа авсан байна. Судалгааны үр дүнд хөгжим сонсох нь бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж гарсан байна. Учир нь хөгжим сонсох үед хүний стресс болон санаа зовнилт арилж, орчны дуу чимээнээс холдон анхаарлын түвшин нэмэгддэг байна. Хир их хэмжээний хөгжим сонсоно тэр хэмжээгээр илүү бүтээмжтэй ажилласан гэсэн үг.
Өөр нэг судалгаанд Moцартын хөгжмийг сонсох нь оюуны хөдөлмөрийн гүйцэтгэлийг богино хугацаанд сайжруулж чаддаг гэдгийг баталжээ. Энэ нэр томьёог Моцартын эффект гэж нэрлэдэг байна. Гэхдээ хөгжим сонсох нь бүх ажлын байруудад зөвшөөрөгдөхгүй нь ойлгомжтой. Зарим ажлын байранд хөгжим сонсох нь эрсдэлтэй үйлдэлд ордог. Хөгжим сонсоод ажлаа хийх тохиромжтой топ 10 ажлын байруудын жагсаалтыг гаргасан байна. Үүнд:
- Computer programming (73%)
- Data analytics (66%)
- Advertising (64%)
- Marketing (64%)
- PR (60%)
- Arts (59%)
- Consultancy (58%)
- IT бусад мэргэжил (57%)
- Design (52%)
- Media (52%)
Ажлын байранд ямар төрлийн хөгжим сонсдог вэ? гэсэн судалгааны үр дүнд дараах судалгаа гарсан байна. Үүнд:
- Pop/Chart/Folk/Indie (35%)
- Rock/Grunge/Metal (26%)
- Rap/RnB/Soul/Funk/Jazz (18%)
- Electronic/Dance/House/DnB (12%)
- Classical/Instrumental/Lounge (7%)
Өөрөөр хэлбэл илүү их төвлөрч ажиллах шаардлагатай оюуны хөдөлмөр эрхэлдэг ажлын байруудад хөгжим сонсох нь бүтээмжийг нэмэгдүүлдэг бол хүмүүс ихэнхдээ поп төрлийн дуу хөгжим сонсохыг илүүд үздэг байна.
Эх сурвалж: www.gwern.net
Сэтгэгдэл бичих