АНУ-ын Дисней кино компани 1998 онд эртний Хятадын домог дээр үндэслэсэн “Мулан” нэртэй энимэйшн бүтээлээ дэлгэцэнд гаргаж байв.
Тэгвэл энэ бүтээлийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгосноо ирэх оны гуравдугаар сард зах зээлд гаргах гэж байгаа билээ. Шинэ киноны талаар төсөөлөл өнөөдрийг хүртэл хомс байв. Тэгвэл Дисней компани шинэ “Мулан”-ы анхны трэйлерыг гаргажээ.
Хятадын дэлгэцийн залуу од Ифэй Лю киноны гол баатар Муланы дүрд тоглож байгаа. Трэйлерээс харвал тэр тулааны эрдэмд суралцаж, эх нутагт нь довтлон ирсэн Хүннүгийн дайчидтай тулалдаж байгаа нь харагдаж байна.
Шинэ “Мулан” 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр нээлтээ хийх юм.
Сэтгэгдэл бичих