Xaxa.mn

Идэх боломжтой кофены аягыг үйлчилгээнд туршиж эхэллээ

Шинэ Зеландын агаарын нисэх хүчний үндэсний тээвэрлэгч Эйр Шинэ Зеланд (Air New Zealand) нь онгоцонд үүсэх хог хаягдлыг багасгах зорилгоор идэх боломжтой кофены аягыг туршиж эхэлжээ. Хэдийгээр уг нислэгийн компани нь эко хэрэглээнд аль эртнээс шилжсэн ч тэд илүү байгальд ээлтэй сонголтыг хайж эрэлхийлсээр байна. Тус компани нь Шинэ Зеландын "Твийс" (Twiice) хэмээх идэх боломжтой ургамлын гаралтай аяга үйлдвэрлэгч гэр бүлийн бизнестэй хамтран ажиллажээ. Уг идэх боломжтой аяга нь кофены халууныг тэсвэрлэх чадвартайгаар хийгдсэн, ванилийн амттай юм байна.
Эйр Шинэ Зеландын хэрэглэгчийн туршлагын менежер Ники Чаве CNN-д өгсөн ярилцлагадаа тус компани жил бүр 8 сая аяга кофе нислэгийн туршид хэрэглэгчдэд үйлчилдэг гэсэн ба өнөөг хүртэл "Твийс" идэх боломжтой аягыг туршиж үзсэн аялагчидаас сэтгэгдэлийг нь сонсоход маш амттай бөгөөд таалагдсан гэсэн үнэлгээг авчээ. Үүнээс өмнө 2019 оны 7-р сард тус компани нь салат амтлагч, шар буурцгийн амтлагч гэх мэт амтлагчийг нэг удаагийн хуванцар савны оронд жижиг дахин ашиглах боломжтой аяганд хийж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Дэлхийн хуванцарын хэрэглээг шийдвэрлэх нь зөвхөн агаарын тээврийн компаниуд төдийгүй аялал жуулчлалын бизнесийн бүх салбарт тулгамдсан асуудал болжээ. АНУ-ын Калифорниа муж нь туршилтын хэмжээтэй жижиг шампунь болон бусад ариун цэврийн хэрэгслийг зочид буудлын үйлчилгээнээс хориглосон бол зарим сүлжээ буудлууд болох Hyatt, IHG (Holiday Inn, Hotel Indigo зэрэг брэндүүдийг эзэмшдэг) зэрэг нь хуванцарын хэрэглээг багасгахад адилхан шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
С.Баяр
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us