“NordPass” компаниас “2019 оны хамгийн тэнэг нууц үг”-ийг шалгаруулсан байна. Энд гарах нууц үгийг олон нийтийн сүлжээ, банкны данс, гар утсандаа тавьснаар тэд хорон санаат хакеруудад хэчнээн их орлого оруулдгаа мэддэггүй. Хэрэв таны нууц үг энд гарвал тэр дор нь солиорой.
“NordPass” компанийн мэргэжилтнүүд 500 сая үсэг, тооны хослолыг задлан шинжилж, тайлахад хамгийн амар нууц үгийг тодруулсан байна. Хамгийн аюултай нь дан тооноос бүрдсэн нууц үг байлаа.
Бүх цаг үе, улс орны хамгийн тэнэг нууц үг нь мэдээж 12345. Хоёрдугаар байрт 11111, гуравдугаар байрт 123321 оржээ. Арай ч дээ гэж бодож болох ч энэ гурван нууц үгийг ашигладаг хүн дэлхийд 800 мянга байна.
Эхний тавд qwerty, asdfgh гэсэн компьютерын гарын товчийг дараалан дарсан нууц үг оржээ. Үүний дараа эмэгтэйчүүдийн нэр болох Nicole, Jessica, Hannah орж, араас нь princess, iloveyou, test жагссан байна.
Судалгаагаар ихэнх хүн анхнаасаа ийм амархан нууц үг сонгодоггүй. Эхлээд хэцүү нууц үг сонгоод мартчихаад дараа нь сэргээхдээ дээрх үгнүүдийг ихэнхдээ сонгодог нь тогтоогджээ.
Сэтгэгдэл бичих