Xaxa.mn

Биеийн аль хэсгийг маажихад аятайхан байдаг вэ

Биеийн янз бүрийн хэсгийг маажихад авдаг таашаалыг  Ливерпулийн их сургуулийн нейробиологч Фрэнсис Макглоун  хэмжжээ. Туршилтад 18 хүн оролцсон байна. Шошны төрлийн  халгай шиг түлдэг өвслөг ургамал хэрэглэн тэр хүмүүсийн биеийг загатнуулжээ.  Судалгааны туршилтын дүнгээс үзвэл,  хөлний шагайг маажихад илүү аятайхан байсан байна. Маажсанаас төрдөг тааламжийн шатлалаар шуу, нуруу хоёрт бичигджээ. Эрдэмтэн энэ нээлтийг хийснээр Шнобелийн шагнал авсан байна. Тоглоом ч яахав тоглоом л биз, харин байнгын загатнаа эрүүл мэндэд аюултай байж болох юм гэдгийг Макглоун дурджээ.  Заримдаа хүмүүс биеэ цус гартал  мааждаг, учир нь арьс гэмтэж өвдсөнөөр загатнааг түр намжаахад тус болдог хэрэг.

Б.Атар
Bataar.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us