Баярын өдрүүдийн маргааш бие махбодь нэлээд тааламжгүй байдаг. Согтууруулах ундаа хэтрүүлсэн тохиолдолд цусан дахь сахарын хэмжээ буурах, дотор муухайрах, ядрах, цочрох шинж тэмдэг илэрдэг. Шарталтыг ул мөргүй арилгах бэлдмэл, эм гэж одоогоор дэлхийн ямар ч улсад байхгүй. Гэхдээ шарталттай тэмцэх хамгийн сайн арга бол хоол, хүнс гэдэгтээ олон хүн санал нийлдэг. Тэгвэл дэлхийн улс орнууд шарталттай тэмцэхийн тулд юу иддэг вэ.
Фарис- Хэрэв урд шөнө нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бол шарталттай тэмцэхийн тулд “Цуст Мариа”-гаас өөр юу ч хэрэглээд нэмэргүй гэдэгт францчуудын олонх нь санал нийлдэг. “Цуст Мариа" коктейлийг дэлхийн өнцөг булан бүрээс олох боломжтой. Коктейлийн найрлаганд нимбэгний шүүс, вустер болон табаскогийн соус ордог. Түүнчлэн багахан текила нэмж болно. Ингээд мөстэй холиод л алдарт “Bloody Maria” бэлэн болдог аж.
Лондон-Хайлуулсан бяслаг пиццатай хамгийн сайхан зохицдог. Гэхдээ шарталттай тэмцэх хамгийн сайн арга бол мэдээж пицца биш. Лондончуудын олонх нь шартсан үедээ хайлуулсан бяслагийг шарсан талх, халуун ногооны гичтэй хэрэглэдэг байна.
Берлин-Германчуудын олонх нь шартсан үедээ карритай гахайн махыг халуун ногоотой кетчупаар амтлан иддэг аж.
Сидней-Шарсан талх болон авокадо бол Австралиас гаралтай ч дэлхий даяар хэрэглэгддэг зууш. Авокадо жимс калийн агууламж өндөр учир хүнд хэрэгтэй чухал тэжээлийг нөхдөг. Харин шартсан үед шарсан талх, авокадо дээр бага зэрэг халуун ногоотой сүмс нэмээд л болно.
Токио-Эки-соба гоймонг Японы хаанаас ч хялбархан олж болох бөгөөд захиалаад 30 секундын дотор л бэлэн болдог. Шартсан үед хамгийн сайн туслагч гэнэ шүү.
Москва-Оросуудын олонх нь шартсан үедээ даршилсан ногооны шүүс уудаг. Даршилсан исгэх үйл явц нь пробиотик бий болгодог бөгөөд хоол боловсруулах системийг дэмждэг байна.
Сэтгэгдэл бичих