Цахим орчинд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээний бичлэгийн үеэр найтааж буй хүүгийн бичлэг тарж, олон хүнийг хөгжөөгөөд авсан.
Нэлээд их тэссэн ч тэсэлгүй найтаасан тэр хүү бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн ач гэнэ. Түүнийг Л.Мандула гэдэг бөгөөд Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 2д ангийн сурагч аж.
Түүний хөгжилтэй агшины бичлэг доор “хэчнээн удаа үзэв дээ. Элгээ хөштөл инээлээ”, “Ойрд инээгээгүйгээрээ инээлээ. Хөөрхөн”, “Хамгийн олон удаа давтаж үзсэн мэндчилгээ энэ байлаа” гэхчилэн дандаа л хайрлаж өхөөрдсөн үгс байв.
Сэтгэгдэл бичих