Xaxa.mn

Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?

Дэлхийн улс орнууд шинэ оноо угтах өөр өөрийн гэсэн өвөрмөц, сонирхолтой уламжлалтай билээ. Уншигч  Та бүхэнд зориулж зарим улс орны онцлогоос сонирхуулъя.
Австрали
Австралид арваннэгдүгээр сарын сүүлчээр сэдэвт уралдаан зарлаж, хамгийн гоё гэрлэн чимэглэл хийсэн гудамж,м байшинг шалгаруулдаг уламжлалтай.
a1-2 Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Шалгарсан гудамж байшинг тусгай сайтаар сурталчилж, хүмүүс уг гайхамшигт урлалыг үзэхээр цуглардаг байна. Мөн сюрпризтэй жигнэмэг хийх бөгөөд түүнийг олсон хүн тэр жилдээ аз хийморьтой явна гэж үздэг байна.
pirog Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Франц
Францчуудын дээр үеэс баримталж ирсэн уламжлал нь Бюшдё Ноэль хийж шатаадаг байсан бол сүүлийн үед Бюшдё Ноэлийн жижиг макет хийж бялуун дээрээ тавьдаг болжээ.
poleno Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Бразил
Бразилд шинэ жилийг ах дүүгийн баяр болгон тэмдэглэдэг. Шинэ жилийн үдэш бүгд цагаан хувцас өмсөж бие биенээ ах, эгч хэмээн дуудна.
rio1 Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Япон
Японд нэгдүгээр сарын 1-ний өглөө хүн бүр ил захидал уншина. Нэг япон хүнд 40-өөс доошгүй ил захидал, захиа ирдэг.
cards Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Нэгдүгээр сарын өдрүүдэд япончууд Осэти рёри-гийн цуглуулга иддэг.
os11 Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
794-1185 оны үед шинэ оны эхний гурван өдөр гал дээр хоол хийхийг хориглодог байсан ба япончууд уьдчилан хоолоо бэлдээд хайрцаглан хадгалдаг байжээ. Одоо үед  уг хоолыг дэлгүүрээс авч болно.
os3 Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Хятад
Хятадад шинэ жилийг хоёр удаа тэмдэглэдэг.
-Бусад орны нэг адил шинэ жилийг тэмдэглэнэ.
-Шинэ сар буюу хятадын шинэ жилийг тэмдэглэнэ.
ch2 Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?Шинэ жилээр хятадууд луу, арслангийн бүжгийг бүжиглэдэг. Энэ бүжгийг хийснээр муу муухай бүхнийг хөөн зайлуулдаг гэж үздэг.
ch1 Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Мөн баяраар заавал банш хийнэ. Түүнчлэн зочид айлд ирэхдээ хоёр мандарин авчирч эздэд өгнө. Учир нь хятад хэлэнд хоёр мандарин гэсэн үг алт гэдэгтэй адил сонсогдоог байна.
Итали
Италид шинэ жилийг угтаж улаан өнгийн дотуур хувцас өмсдөг уламжлалтай. Ингэснээр шинэ ондоо аз авчрах бөгөөд нөхөрт гараагүй бүсгүй өөрийн ханьтайгаа учирна гэж итгэдэг.
red Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Испани
Испаничууд мөн адил хувцаслахаас гадна алтан бөгж, мөнгө, үрийг оргилуун дарстай хундагандаа хийж уух ба дараа жил баялаг, аз авчирна гэж үздэг байна.
bokal Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Мөн 12 ширхэг усан үзмийг цагийн цохилтонд тааруулан идэх ба идэх болгондоо хүслээ шивнэж, цагийн цохилт дуусахаас өмнө амжиж ясыг нь нулимах хэрэгтэй болдог. Энэ уламжлал нь 1909 оноос эхэлжээ. Тэр жил усан үзмийн арвин ургац авсан хүмүүсийг засгийн газраас нь урамшуулсан аж. Үүнийг дурсан дээрх уламжлал үлдсэн байна.
Англи
Англид шинэ жилийг хамгийн эхэнд ирсэн зочноо хүндэтгэх уламжлалтай. Хэрэв эхний зочин эрэгтэй хүн бол гэрийн эздэд заавал нүүрс, талх, зүсэм жигнэмэг, чимх давс өгөх ёстой.
eng Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?
Харин гэрийн эзэд эхний зочноо амттай хоолоор дайлах ёстой. Бас нэг уламжлал нь цаг 12-ыг заах үед арын хаалгаа онгорхой орхино. Энэ нь арын хаалгаар хуучин оноо үдэж байгаа учиртай юм байна.
Голланд
Голландад пончик маягийн үзэмтэй боов хийж, оргилуун дарс уудаг. Энэхүү амттанг Персийн хувь заяаны бурхан, эмэгтэйчүүдийн зовлонгийн эсрэг хамгаалалтын сахиус гэж үздэг.
oli Орон орнууд шинэ жилээ хэрхэн бэлгэшээж угтдаг вэ?

Эх сурвалж: updown.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us