Xaxa.mn

Сонжоо: Таны хувьд шинэ он хэрхэн эхлэх вэ?

Цагийн зүү 12-ыг заах тэр л мөчид бид бүгдээрээ гайхамшгийг хүлээдэг билээ. Яагаад гэвэл шинэ он гарч, 12 сарын турш үргэлжлэх шинэ үе шат эхэлж байна шүү дээ. Хэрвээ та шинэ оноо хэрхэн эхлэхийг мэдмээр байвал дараах сонжоог сонирхоод үзээрэй. Бидний далд ухамсар их зүйлийг мэднэ.
Энэ сонжоог ашиглахын тулд:
• Эхлээд толгой дотор байгаа элдэв бодлоо авч хая.
• Шинэ жил ирчихсэн гэж төсөөл
• Танилцуулсан зургийг сайтар хар
• Эндээс шинэ жилийн гацуур модоо чимэхийг хүссэн ганц оройг сонгоорой.
Хамгийн гол нь зөн совингоо дагаж, сонголт хийх нь чухал шүү. Орой болгоны дэргэд дугаар бий. Түүнийг тогтоогоод аваарай.
1. Оны эхээр таныг тогтвортой байдал хүлээж байна. Шинэ он таны хувьд тогтвортой байдлын бэлгэдэлтэй болж өнгөрнө. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн онцгой нөхцөл байдлуудыг даван туулна гэсэн үг. Үүнээс гадна гэр орон элбэг хангалуун байж, та дутагдах гачигдахын зовлонг амсахгүй.
2. Таны хувьд шинэ жил үнэхээр шинэ үе шат байх болно. Ажлын байран дээр өөрчлөлт гарч эхэлнэ. Цалин хөлс нэмэгдэх магадлалтай. Түүнчлэн хайр дурлалд ч таатай өдрүүд үргэлжилнэ. Гэр бүлийн уур амьсгал хамгийн таатай, халуун дулаан байна. Төрөл төрөгсөд, ойр дотныхоо хүмүүсээс дэмжлэг авч чадна. Материаллаг баялгийн бэлгэдэл дор 2020 онд өнгөрнө.
3. Оны эхээр та байгаа бүх асуудлаа шийдвэрлэж чадна. Одоо таны хувьд хийх шаардлагатай цорын ганц зүйл бол зүрх сэтгэлээ сонсох явдал юм. Удаан хүлээсэн сайхан амьдрал эхэлнэ. Ирэх жилийн тань бэлгэдэл бол тав тухтай байдал юм. Та тайван амгалан, тав тухтай амьдрах болно.
4. Оны эхнээс л бүхий зүйл таныг бажгадуулж мэднэ. Ажил дээр хийх юм өчнөөн, хувийн амьдралд ч шийдвэрлэх асуудал их байсаар та залхана. Гэхдээ энэ сорилтыг танд зүгээр ч нэг өгөөгүй юм шүү. Эдгээр таагүй үе шатуудын дараа таныг удаан хүлээсэн аз жаргал угтана. Энэ оны таны бэлгэдэл бол таны даван гарах ёстой сорилт, түүнээс олж авах шагнал юм.
5. Таны олон асуудлыг ил гаргасан шинэ нөхцөл байдал бий болно. Та бүхий л үнэнийг илчилж, үүнийгээ дагаад асуудлыг зөвөөр үнэлж дүгнэж ирнэ. Мөн та сэтгэлдээ хадгалсан бул хар чулуугаа гаргана гэсэн үг юм. Энэ оны таны бэлгэдэл бол хувь заяаг өөрчлөх шийдвэр гарах явдал юм. Та зөв шийдвэр гаргаж чадвал амьдрал улам амттай болно.
6. Харамсалтай нь оны эхээр та маш их ядарсан байх болно. Тиймээс та амралтад аль болох их цаг гаргах нь чухал. Эрүүл мэндийн байдал ажил төрөлд тань нөлөөлөхгүй. Ирэх онд таны бэлгэдэл эрүүл мэнд байна. Биеийн болон сэтгэлийн эрүүл мэнддээ зохих ёсоор анхаар.
http://nakonu.com
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us