"Японд газар хөдлөлтийн үед газраас хэдэн сантиметр хөндийрдөг байшин барьжээ. Уг байшин хөндийрсөн байдалтай газар хөдлөлт дуусан дуустал байх чадвартайгаар бүтээгдсэн байна. Энэхүү технологи нь өнгөрсөн арван жилд боловсруулагдсан боловч Наран улс 2011 оны аймшигт газар хөдлөлтийн дараа л анхаарч үзжээ.
Маш нарийн мэдрэгч нь газар хөдлөлтийн эхлэлийг урьдчилан илрүүлэх чадвартай бөгөөд тэр дор нь хийн компрессорыг идэвхжүүлдэг дохио өгдөгөөрөө онцлогтой юм. Тус хийн компрессор нь байшин болон суурины хооронд тусгай технологиор хийсэн дэрийг хийгээр дүүргэдэг юм байна. Дэрний зузаан ердөө хэдхэн сантиметр болдог ч байгалийн гамшгийн улмаас гарах хохирлыг хэд дахин багасгах аж.
Сэтгэгдэл бичих