Xaxa.mn

Дэлхийн №1 анимэ "One Piece"-ийн талаарх сонирхолтой 14 баримт

“Луут бөмбөлөг”, “Нарүто”, “Блийч” болон “Уан Пийс” гэх нэрнүүдийг сонсож байгаагүй хүн ер нь ховор. Хаана ч, ямар ч салбарт акулууд гэж байдаг шиг анимэ ертөнцөд дээрх бүтээлүүд голлох байр суурийг эзэлдэг. Тэр тусмаа Уйн Пийс. Зохиогч Эйчиро Ода нь энэхүү бүтээлээ 1997 оны долдугаар сарын 19-ээс эхлэн тасралтгүй гаргаж байгаа юм. Энэхүү 21 жилийн хугацаанд тус анимэ нь дэлхий даяар онцлох байр суурийг эзэлж чадсан ба одоогоорманга бүтээл нь 895-аар цувралдаа, харинанимэ 851-ээр анги дээрээ явж байгаа аж. Анимэ ангиудаас гадна нийт 13 анимэ кинотой бөгөөд хамгийн сүүлд гарсан нь One piece film: Gold юм.
Уан Пийс нь далайн дээрэмчдийн тухай гарах бөгөөд гол дүр Монки Ди Лүффигийн амьдралын адал явдлуудыг өгүүлнэ. Уан Пийсийн ертөнцөд чөтгөрийн жимс гэж байдаг. Тухайн жимснүүд нь онцгой чадвар бүхий чөтгөрүүдийн сүнсийг өөртөө шингээсэн байдаг ба идсэн хүнд нь тухайн чадвар шингэдэг байна. Нэг сул тал нь чөтгөрийн жимс идсэн хүн далайн усанд сэлэх чадвараа алддаг. Харин манай гол баатар Лүффи долоон настайдаа гому-гому-но-ми буюу хүнд биеийн бүх хэсгээ сунгах чадварыг олгож резинэн хүн болгодог чөтгөрийн жимс иддэг. Тэр бага наснаасаа өөрийн домог мэт шүтэж ирсэн далайн дээрэмчин хүчирхэг улаан үст Шанкс болон далайн дээрэмчдийн хаан Gol.D.Roger нараас урам зориг авч дараачийн далайн дээрэмчдийн хаан болох зорилгыг өмнөө тавьж түүнийхээ төлөө тулалдаж байгаа талаар анимэ цааш өрнөнө.
Уан Пийсийн бүрэн хэмжээний анимэ кинонууд:
#1One piece: The Movie
#2 Clockwork Island Adventure
#3 Chopper’s Kingdom on the Island of Strange Animals
#4 Dead End Adventure
#5 The Cursed Holy Sword
#6 Baron Omatsuri and the Secret Island
#7 Giant Mecha Soldier of Katakuri Castle
#8 The Dessert Princess and the Pirates: Adventures in Alabasta
#9 Episode of Chopper plus: Bloom in the Winter, Miracle Cherry Blossom
#10 One Piece film: Strong World
#11 Straw Hat Chase
#12 One Piece film: Z
#13 One Piece film: Gold
Хэрвээ та өөрийгөө Уан Пийсийг үздэг, мэддэг гэж бодож байгаа бол доорх баримтуудаас хэдийг нь мэдэж байснаа тоолоод үзээрэй. Эсвэл бүр таны хэзээ ч сонсож байгаагүй гэхдээ маш чухал зүйлс ч дор дурдагдсан байж мэдэх юм.
#1Уйн Пийс Гиннесийн амжилтыг эзэмшдэг.
2014 онд зохиогч Одагийн Уан Пийс нь “Гиннесийн амжилтын дэлхийн ном” төрөлд “Ганцхан зохиогчийн бүтээсэн, дэлхий даяар хамгийн олон хувь хэвлэгдсэн комик” хэмээн нэрлэгдэж Гиннесийн дээд амжилтыг хүртсэн байна. Уан Пийс анх 1997 оны долдугаар сарын 19-ээс эхлэн гараад 2014 он хүртэлх хугацаандаа дэлхий даяар нийт 416 сая хувь хэвлэгдэж, 320,866,000 хувь борлуулагдсан үзүүлэлтээрээ ийнхүү дээд амжилтыг тогтоожээ.
#2 Уан Пийс анх яг таван жил үргэлжлээд дуусахаар төлөвлөгдөж байсан.
Ода өдөр бүр өглөөний таван цагаас ажлаа эхлүүлээд шөнө дунд хоёр болж байхад унтдаг. Тэрбээр ийнхүү хүнд нөхцөлөөр ажиллаж байхдаа тус бүтээлээ ердөө таван жил гаргаад 2002 онд дуусгахаар төлөвлөж байсан ч цуврал үргэлжлэх явцад шинэ дүрүүдийн санаа, цоо шинэ адал явдлууд урган гарсаар байсан учир ийнхүү удаан үргэлжилж байгаа.
#3 Зохиогч Ода анх дөрвөн настайдаа манга комик зураач болно гэж мөрөөдөж эхэлжээ.
Тэрбээр өсвөр наснаасаа уран бүтээлүүдээ гаргаж эхэлсэн байна. Түүний хамгийн анхны цуврал нь “Wanted” юм. Энэхүү бүтээлээрээ Oда олон олон шагнал авсан бөгөөд энэ үеэс түүний уран бүтээлчийн амьдрал хөлөө олж эхэлсэн байна.
#4 Уан Пийс дуусах дөхөж байгаа.
597 дахь цуврал дээр Ода “Ийнхүү Уан Пийсийн хагас нь дууслаа” гэж хэлж байсан. Тэгэхээр уг анимэ бүрэн дуусахад ойролцоогоор 1200 цуврал хэрэгтэй. Харин тэгвэл яг одоогийн байдлаар хэдийнэ 70 хувь гаруй нь олны хүртээл болжээ.
#5 Уан Пийсийн дүрүүд бодит амьдрал дээр байсан бол.
Одагийн хэлж байгаагаар “Хэрвээ гол дүрүүд бодит амьдрал дээр байсан бол Лүффи Бразил, Зоро Япон, Нами Швед, Усоп Африк, Чоппер Канад, Робин Орос, Санжи Франц, Брүүк Австри харин Пранки Америк гаралтай байх байсан” хэмээжээ.
#6 Зоро өөр далайн дээрэмчдийн бүлэгт байх ёстой байсан.
Ода анх Зорогийн дүрийг далайн дээрэмчин Алиалагч Багги-гийн бүлэгт бие хамгаалагчаар зурж байжээ.
#7 Одагийн нулимс.
Ода Дэрсэн малгайтын далайн дээрэмчдийн анхны хөлөг болох "Going Merry" хөлгийн сүйрлийг зурж байхдаа амьдралдаа хэзээ ч тэгж уйлж байгаагүйгээрээ уйлсан байна.
#8 Санжиг “Нарүто” гэж нэрлэх байсан.
Зохиогч Ода анх Санжиг тогооч гэдэгтэй нь холбогдуулан Япон гоймонгийн нэр болох “Нарүто” гэж нэрлэх гэж байсан боловч яг тухайн үед түүний хамгийн том өрсөлдөгч болох Масаши Кишимото өөрийн манга зохиолоо Нарүто гэж нэрлэснээр тэрбээр өөр нэр бодож олох хэрэгтэй болжээ.
#9 Лүффи зохиолын туршид нэг ч хүн хөнөөж байгаагүй.
Зохиолд дүрүүдийн үхэл олон удаа гардаг. Харин гол дүр болох Лүффи зохиолын туршид тоо томшгүй олон дайснуудтай тулалдаж ялдаг хэдий ч хэзээ ч, хэнийг ч хөнөөдөггүй. Харин дайснуудаа ухаангүй болоод унатал нь тулалддаг. Энэ нь түүнийг муу хүмүүсийг хөнөөж тэднийг амар хялбар үхүүлэх биш харин ялагдаад түүнийгээ мэдэрснийхээ дараа өөрийнхөө хийсэн бүх муу муухай зүйлсээ өөрийн биеэр мэдрэг хэмээн амьд үлдээдэг гэх тодорхойлолт бий.
#10 Хэрвээ Энэл урьд нь далайн дээрэмчин байсан бол.
“Хэрвээ Энэл бурхан өмнө нь цуутай далайн дээрэмчин байсан бол түүний толгой ойролцоогоор 500,000,000 бэллигээр үнэлэгдэх байсан” хэмээн Ода мэдэгджээ.
#11 Лүффи одоогоор 174 см өндөртэй.
Түүний төрсөн өдөр тавдугаар сарын 5-нд буюу Японы хүүхдийн баярын өдөр юм.
#12 Ода өөрөө ямар чөтгөрийн жимсний хүчтэй болохыг хүсдэг вэ?
Ода хэрвээ өөрөө чөтгөрийн жимсний хүчтэй болно гэвэл тэрбээр Робины чөтгөрийн жимсний хүчийг хүсдэг гэдгээ нэг сэтгүүлийн ярилцлаганд дурдсан байна. Хэрвээ тэр Робинынх шиг хүчтэй болбол өөртөө илүү олон гар гаргаж байгаад бүтээлээ илүү хурдан зурах болно гэжээ. Тэрбээр хоногт ердөө гурван цаг унтдаг аж.
#13 Ода “Луут бөмбөлөг” цувралд ухаангүй дуртай байсан.
Тэрбээр Луут бөмбөлөг цувралын гол дүр Гокуд тун хайртай ба түүнээс маш их урам зориг, санаа авч байсан гэдэг.
#14 Уан Пийсийн дүрүүдийн санааг хэрхэн бодож олов?
Уан Пийс анимэ дээр гарах дүрүүдийн талаас илүү хувь нь бодит амьдрал дээрх хүмүүсээс санаа авч зохиосон байдаг.
Gol.D.Roger – French pirate Olvier Levassuer
Silvers Rayleigh – Sir Walter Raleigh
Marshall.D.Teach – Blackbeard
Charlotte Linlin – Charlotte Badger
Benn Beckmann – Henry Avery
Emporia Ivankov – Dr.Frank-N-Further
Bartholomew Kuma – Bartholomew Roberts
Captain Alvida – 5th century pirate Alwilda (Alfhildr)
Captain Jewelry Bonney – Irish pirate Anne Bonny
Sadia – Sadie The Goat
Bellamy – Samuel Bellamy
Scratchman Apoo – Chui A-poo
Basil Hawkins – John Hawkins
Cavendish – Thomas Cavendish
Lafitte – Jean Lafitte
Magellan – Ferdinand Magellan
Burgess – Samuel Burgess
Hody Jones – Davy Jones
X Drake – Sir Francis Drake
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us