Хүний байгалиас өгөгдсөн нүдний өнгө, хэлбэрээс илүү ертөнцийг ямар нүдээр, аль өнцгөөс хардаг нь л хэн болохыг нь үнэн зөвөөр тодорхойлдог.
Доорх зурагнаас аль нь чамд илүү таалагдаж байна? Сонголт чинь чиний давуу болон сул талыг өгүүлэх болно. Харгалзах тооны дагуу хариугаа уншаарай.
1.1-р зураг. Ер нь бол их нээлттэй хүн. Хүн бүхнийг өөрийн амьдрал болон зүрх сэтгэлдээ ямар нэгэн хаалт, босго тавилгүйгээр оруулдаг. Бэртэж гэмтсэн ч хамаагүй эрсдэлтэй, адал явдалтай амьдрахыг хүсдэг. Өөрийн сул тал, айдсаа бусдад харуулах хамгийн дургүй. Хувь хүний асуудал хувьдаа, олны нүд чихнээс хол байх ёстой гэж боддог. Хэдий өөрөө шархалж, өвдөж байсан ч асуудалтай хүн бүхэнд туслахыг хүсдэг. Бусдад туслах нь чиний амьдрах, аз жаргалыг мэдрэх шалтгаан гэж хэлж болно.
2-р зураг. Шударга, өгөөмөр сэтгэлтэй. Хүн бүхэнд сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг, үргэлж зөв зүйл хийдэг. Чиний хийсэн үйлдэл том ч бай, бага ч бай тухайн хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлээсэй гэж хүсдэг. Эргэн тойрныхоо хүмүүст бухимдсан, санаа зовнисон байгаагаа харуулдаггүй. Өдөр бүр тохиолдох шударга бус зүйлсийг хараад сэтгэл өвдөж, бухимдах нь бий. Тийм ч учраас боломжийнхоо хэрээр бусдад тусалж, сайн хүн байхыг хичээдэг.
3-р зураг. Хэдэн жилийн өмнөх таагүй үйл явдалд уягдаж, үргэлжид түүнийхээ сөрөг нөлөөнд хоригдох хандлагатай. Өөрөөр хэлбэл, өнгөрснөө мартдаггүй. Аль болох ганцаараа, чимээгүй орчинд байхыг эрхэмлэдэг. Ихэнх зүйлийг тэвчиж, өөртөө хадгалдаг сул талтай. Гаргасан алдаагаа хурдан засч чаддаг нь чиний хамгийн гайхамшигтай чадвар. Удирдах албан тушаалд тохиромжтой.
4-р зураг. Философилог хүн. Бүх зүйлийн талаар ихээр бодож, бясалгах дуртай. Сонирхсон зүйлийнхээ цаад утга учир, гүн гүнзгий мөн чанарыг нь олохыг хүсдэг. Эргэлзээтэй байдлаа бусдад харуулахаас зайлсхийдэг. Аливаа юмны захаас нь бариад авсан л бол заавал учрыг нь олж, зангилааг нь тайлж байж санаа чинь амардаг. Чадвар сайтай гэдэгтээ итгэлтэй. Чиний хувьд амьдрал бол эвлүүлдэг тоглоом. Харин чи бүх эвлүүлдэг тоглоомыг заавал бүрэн эвлүүлж дуусгадаг тоглогч.
5-р зураг. Чи бол нууцлаг хүн. Өөрийнхөө ямар зан араншинтай, ямар сонирхолтой хүн гэдгийг тодорхойлж амжаагүй ч байж мэднэ. Хэрвээ тийм бол чи өөрийгөө олох хүртлээ байнга хувьсаж өөрчлөгдөх болно. Нэг их олон үг хэлээд байдаггүй, чимээгүй, үйлдлээрээ бүхнийг харуулахыг хүсдэг. Бусдаас суралцаж мэдлэгээ сайжруулахыг эрмэлздэг. Зөвхөн өөрийн бүрэн итгэлтэй байгаа зүйлсийн тухай л ярьдаг.
6-р зураг. Эмзэг, мэдрэмтгий. Эргэн тойрондоо болж буй бүх зүйлийг анзаардаг, юуг нь ч мартдаггүй. Бүгдийг гүн гүнзгий мэдэрдэг учраас бусдын хувьд утгагүй тэнэг санагдах зүйлийг ч хүндээр тусган авах нь бий. Уйлах нь ч, инээх нь ч амархан. Өөрийнхөө хэр эмзэг гэдгийг бусдад мэдэгдэхээс зайлсхийдэг. Ажигч, гярхай зантай. Амьдралд удахгүй тохиолдох сайн сайхан зүйлийг зөнгөөрөө мэдрэх чадвартай. Тийм ч учраас ямар нэгэн зүйлийн үр дүнг хамгийн түрүүнд олж хардаг.
7-р зураг. Зураг шигээ галтай цогтой. Үргэлжид эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй байж чаддаг. Хэн нэгнийг сайнаар бодсон бол насан туршдаа хайрлан хүндэтгэдэг. Эсрэгээрээ нэг л дургүй болсон хүнтэйгээ дахиж ярихыг ч хүсдэггүй. Маш олон шинэ санаагаар баялаг, тэднийгээ яаж ашиглахаа ч мэддэг. Сэтгэл түгшсэн байдлаа бусдад харуулах дургүй. Эрч хүчтэй, үргэлж хурдал гэдэг команд авчихсан хүн шиг явдаг учраас сандрангуй байх нь элбэг.
8-р зураг. Этгээд, өвөрмөц хүн. Маш онцгой сонирхол, итгэл, үнэмшилтэй. Бага наснаасаа л бусдаас өөр байсан. Ёс заншил, соёл уламжлал чамд нэг их хамаатай зүйл биш. Бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийж, бүтэлгүйтвэл хариуцлагаа хүлээж чаддаг. Чамд нуух зүйл юу ч байхгүй. Чамайг шүүмжилсэн хүмүүсийг тоодоггүй. Хэрвээ хүн бүр чам шиг байсан бол дэлхий илүү дээр байх байсан гэдэгт итгэлтэй байдаг.
9-р зураг. Чиний зөн совин гайхалтай гэж хэлж болно. Тэр тусмаа удахгүй болох баярт мэдээг бусдаас урьдчилан мэдэрч чаддаг. Чи бусдын асуудлыг маш сайн ойлгож, сайн зөвлөж чаддаг учраас олон хүнээр хүрээлүүлдгээ гайхах зүйлгүй. Хэн нэгний царайг харж, дуу хоолойны өнгийг нь сонсоод л ямар асуудал байгааг мэддэг гэхэд хилсдэхгүй. Чамд хэн ч худлаа хэлнэ гэж байхгүй. Учир нь чи бүхнийг анзаардаг. Өөрийн энергиэрээ бусдыг удирдаж чаддаг гэдгийг эргэн тойрныхон чинь бүгд хүлээн зөвшөөрнө.
Сэтгэгдэл бичих