Хүний махаар хоол хийж идэх хоббитой мангас оргохын аргагүй умгар өрөөнд арван эрийг түгжиж хорино. 7 хоногт нэг хүнийг алж идээд оронд нь шинэ залууг хулгайлан авчирна.
"Өнөөдөр би Батыг иднэ, санал нэгтэй байгаа нь гараа өргө" гэхэд Батаас бусад нь бүгд сүрхийтэл алгаа харуулна, зөв байна жинхэнэ шударгаар шийдлээ, Бат bye bye.
Амьд үлдсэн эрчүүд бүгдээрээ өөрийгөө хэдэн өдөр хөл дээрээ тогтох хувьтай юм гэдэгтээ баясаж архидан цэнгэлдэнэ, ядаж долоо хоног амьд явна. Мангас эрчүүдэд архи, гахайн шарсан махтай хамт үлдээгээд сайхан амрахыг хүсээд Батыг чарлуулсаар ганцхан нугасалж алаад мөрөн дээрээ тохон гарна.Мангас алагдсан Батын оронд эмэгтэй хүн авчирч залуусыг баярлуулав. Тэртэй тэргүй үхэхийн хооронд цэнгэлдэе хэмээгээд хүүхнийг хүчээр эдэлцгээв. Хүүхэн тийм гоо үзэсгэлэн биш, мангас зөвхөн зооглохын тулд барьж авчирсан хөх томтой тарган эм аж. Долоо хоног эрчүүдийн зугаа болж зовно. Гэвч хүүхэн шазуур зуун тэсэн тэвчиж амьд үлдэхийг эрмэлзэнэ.
Мангас дараагийн зоогоо барих гэж орж ирлээ, "Өнөөдөр энэ хүүхнийг би идэх болно, санал нэг байгаа нь гараа өргө" гэж хэлэхэд эрчүүд тээнэгэлзэж ядна. Хүүхнээс салчихмааргүй санагдах эргэлзсэн олон эрчүүдийн дундаас гэнэт нэг нь "Би хүүхнийг өнөөдөртөө амьд байлгамаар санагдана, Болдыг идүүлэх санаатай байгаа нь гараа өргө" гэж шулуухан хэлэв. Мэдээж Болдоос бусад нь сүрхийтэл гараа өргөлөө, хүүхэн ч бас.
"За яахав та бүхний саналаар болъё" гээд хөөрхий болдыг хэчнээн элдвийн юм ярьж эсэргүүцэл үзүүлэн тийчэлсэнийг үл тоон нугасалж алаад шарж иднэ. Мангас залуустаа хандаж сайхан үг ерөөв. Хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн, бас үхтлээ амьд явах нь үнэн. Мангас Болдын оронд дахиад өөр нэгэн эмэгтэйг авчрав, бас л мяраалаг. Эрэгтэй эмэгтэйн харьцаа 8:2 болсон.
Эрчүүд шинэ хүүхэн рүү чичрэн дайрахаа яаж мартахав. Энэ өрөөнд бүх хүн амиа бодсон нэг л зорилготой. Мангас дахиад л долоо хоногийн дараа хоригдогсодын нэгийг зооглохоор орж ирлээ. "За хүмүүсээ өнөөдөр хэнийгээ миний ходоодонд оруулах саналтай байна" гэж асуухад сүүлд ирсэн хүүхэн өөрийн саналаар үхэхийг хүсэв. Өмнөх хүүхнийг бодуул доромжлолыг тэсч чадахааргүй, амьд явахыг төдийлөн хүсэхгүй байгаа аж.Ганцхан хүн өөртөө маш итгэлтэйгээр гараа өргөв, нөгөө эмэгтэй нь.Эрчүүдийн хувьд жинхэнэ дилэмма үүсэв. Үнэхээр ч үхье гэсэн хүнийг бүгд гараа өргөж зөвшөөрөөд өөрсдөө дахиад долоо хоног амьд явах боломж бүрдэж байгааг бодохоор үхүүлцэн нь ч дээр юм шиг. Гэтэл бас ганц эмэгтэй хүнтэй үлдэнэ гэж бодохоор тэр хүүхэн хайран ч юм шиг. Гараа өргөж зөвшөөрөхгүй бол энэ удаад чиний идүүлэх магдалал 1/8.
Аажмаар эрчүүдийн амьдрах хүсэл нь минут минутаар нэмэгдэж, нэг нэгээрээ гараа өргөсөөр таван хүн үхэх хүсэлтэй хүүхнийг Мангаст идүүлэх саналыг дэмжив. Мангас өнөө хүүхний толгойг тасдан хөлийг нугалан ганзгалаад гарч одвоо.Мангас хүүхний оронд нэгэн булиа атмаан эрийг шинээр барин оруулж ирлээ. Булиа эр нөгөө найман залууг бүгдийг нь зодов, одоо хүүхнийг ганцаараа эзэмшинэ. Өөрийн эрх дархыг мангасын шоронд тогтоолоо. Олон эрд зэрэг эзэмдүүлсэнээс ганц булиа эрийн тэвэрт байсан нь хүүхэнд ашигтай.Хүүхэн: Хөөе булиа атмаанаа, чи ингэж бүгдийг дээрэлхэж байгаа чинь өөрийгөө мангасын аманд оруулж буйгаас өөрцгүй хэрэг. Долоо хоногийн дараа мангас ирж хэнийг идэх талаар санал асуухад эдгээр эрс бүгд чамайг үзэн ядах тул мангасын ходоод руу очуулхаар гараа өргөх болно...
Булиа атмаан үүнийг дуулаад “би ганцхан бүдүүн баараг хүн ч биш, арга зальтай шүү” хэмээгээд нөгөө найман эрийн гурвынх нь мөрийг мултлав, мултархай мөртнүүд гараа өргөж чадахгүй. Тэгээд бусдад нь хандаж ийн хэлэв, “Дараагийн удаа мангас хүрч ирэн хэнийгээ золигт гаргахыг биднээс асуух болно, хэрэв бүтэн мөртэй үлдсэн та нарын хэн нэг нь намайг идүүлэхийн тулд гараа өргөх аваас энэ гурав мэт мултархай мөртэй үлдэнэ шүү. Харин миний хэлсэнээр энэ муу гурвын нэгийг нь идэг гэж санал гаргаваас би ачлан гийгүүлэх болно. Хэн хамгийн түрүүнд гараа өргөж миний санааг дэмжсэн нь энэ хүүхнийг нэг удаа эдэлж болно”.
Хөөрхий мултархай мөртэй гурвын хэн нэг нь золигт гарахаас гарцаагүй болжээ, тэд ямар ч нөлөөгүй, гараа ч өргөж чадахгүй.Мангас долоо хоногийн дараа ирлээ, мултарсан мөртэй гурвын аль нэг нь идүүлэгч кандидат боллоо. Харин нөгөө бүтэн гартай эрчүүд бүгдээрээ хоорондоо уралдан гараа өргөж хөөрхийг золигт гаргаж мангасын ходоодыг тослов. Мангас харин уламжлал ёсоороо үлдсэн хүмүүст тарган хонины мах, тансаг дарсны хамт үлдээгээд бас нэг том толгойтыг шинээр чирч авчрав.
Том толгойт арай ухаалаг тул “дараагийн долоо хоногт хэнийхээ ч төлөө санал өгөхгүй байцгаая” тэгвэл мангас хоосон ходоодтой үлдэх болно гэсэн мэргэн санааг гаргалаа.
Бүгд мэргэн санааг шагшин магтаж, оролдоод үзье хэмээн дэмжлээ.Уламжлал ёсоор долоо хоногийн дараа мангас ирээд “хэнийг нь идэх талаар саналаа хэлцгээ гэв”. Энэ удаад бүгд чимээгүй, хэн нь ч хэнийхээ мууг үзэх гэж гараа өргөсөнгүй. Мангас гомдон дахин дахин асуусан ч бүгд чимээгүй байсанд юу ч дуугарсангүй гарч одлоо.
Бүгдээрээ амьд гарсандаа баярлалдаж цэнгэн наадна. Том толгойтод бүгд талархал илэрхийлнэ, тэр бол баатар.
1 хоног өнгөрөв, жаргалтай, 2 хоног өнгөрөв бодолхийлнэ, 3 хоног өнгөрөв бүгд цангана өлбөрч үхэх шахав .... “мангасаа мангасаа бид чамд хайртай, буцаад ирээч дээ гуйя, энэ муу том толгойт хөгийн юм сэдэж биднийг мунхруулжээ түүнийг идвэл таарна” гэж бүгд чарлалдана. Бүгдээрээ үхсэнээс нэг нь л үхсэн нь дээ.Муусайн амьтад мангасыгаа хоолгүй явуулчихлаа. Одоо тэгээд яахуу?Магадгүй мангас өлбөрөөд үхчихсэн байх, тэгээд юугаа идэх вээ?Хөөе мултархай мөртнүүдээ, та хоёрын гар хэрэггүй юм чинь идчихье тэгэх үү, тэгэх үү ч гэж дээ тэг за, ... ням ням ням ннххмм найзуудаа бүгдээрээ зооглоцгооё. Мултархай мөртүүд зөрж нэгнийхээ гарыг зооглоно. Гэхдээ аль амттай гэдэг дээр бас маргаан гархаа яаж мартхав.
Эцсийн эцэст хоёр мултархай мөртийг бүгдээрээ хувааж идээд долоо хоног цатгалан. Гэхдээ тэдгээр хүмүүс аз жаргал гэж мартагнаад, үхэр гахайн махыг умартаж эхэлнэ. Өлсгөлөн бол аймар явдал шүү дээ, эрэгтэй хүний төмсөгийг ч үлдээхгүй идэцгээнэ, ууцгаана, хүний биеийн наян хувь нь ус болохоор гуяны арьсыг зажилхад цангасан үед гаазтай колат мэт амтагдана.
"Бид чинь араатан биш шүү дээ, нэгнийгээ хөнөөхөө больцгооё л доо, хэн тэсвэргүй нь үхэнгүүт түүнийгээ идэцгээе" гэж ярилцсан нь эцсийн ХҮН ЧАНАР байлаа.
"Чи үхэж байна, би амьд байна, чи үхэж байна, би амьд байна" сэтгэхүйн дайралтыг үзүүлнэ. Хат муутайнууд нь нүдээ аниад дахиж нээхгүй, сүнс нь төөрөлдсөн, хүмүүсийн ходоодонд орсон цогцосных нь хэсэг болгонд бичилхэн сүнснүүд болон шингэнэ.
Хүмүүс нэг нэгээрээ үхсээр, эцэст нь ганц хүн үлдэнэ. Толинд хэн нь ч өөрийгөө хараагүй, ямар аймшигтай төрхтэй болсоноо, харин бусдыгаа хараад өөрийгөө хир байдалтайг ухаарах нь тийм хэцүү биш.
Үлдсэн ганц нь үхлээ хүлээн хэвтэнэ, идэх юу ч үлдээгүй.Гэнэт хаалга нээгдэв. Үл таних хүн дүрстэн түүнийг дагуулж гарлаа.
- Эндээс гаргасанд баярлалаа, чи хэн бэ?
- Миний хэн байх нь асуудал бишээ чи хэн гэдэг нь л чухал
- Тэгээд би хэн юм?
- Мангас. Одоо чи хүнээр хооллодог болсон шүү дээ. Өлсөж байгаа биз, би чамд шинэ өрөөг чинь зааж өгье, тэнд хэдэн хүмүүс байгаа долоо хоногтоо нэгийг нь идэж байна биз. Харин ямар дүрмээр хэнийг нь идэхээ чи надтай гэрээ байгуулж тохирох хэрэгтэй.
- Биднийг иддэг байсан шиг үү
- Та нарыг иддэг байсан мангас өөрийнхөө гэрээний дагуу яаж азгүй үхсэнийг чи мэдэж л байгаа биз. Одоо чиний дүрэм тогтоох ээлж.
- Ингэхэд чи өөрөө хэн бэ
- Юу гэж дуудхаа өөрөө шийд, гэхдээ намайг ихэвчлэн Бурхан л гэдэг юм даа...
(баяжуулан буулгав 2019)
Сурвалж:О. Болд Монгол хэлээр кино шууд үзэх, mongol heleer kino uzeh Facebook Group
https://www.facebook.com/groups/377590776311139/permalink/619895808747300/
Сэтгэгдэл бичих