Балто-гийн талаар мэдэхгүй хүн ховор биз ээ. Хоолойн сахуу (diphtheria) өвчнөөс болж олон хүний амь эрсдэж байсан Аляскын Ноум хотод вакцин хүргэсэн нохой чарганы хөтөч нохой.
1925 онд болсон энэ явдлын үед −31 °C хүртэл хүйтэрсэн өвөл болсон тул вакцин тээвэрлэлтэд усан ба агаарын тээвэр боломжгүй, алслагдмал хот тул хамгийн ойр галт тэрэгний буудал 1000км гаруй зайтай байсан байна. Ганц үлдсэн зам нь нохой чарга. Тэгээд тээвэр хийхэд буухиа маягаар 20 чаргачин өөрсдийн багийнхантайгаа оролцсон ба тэр 20 оос Леонхард Сепалла, Ганнер Каасэн хоёр хамгийн нэр хүндтэй нь юм.
(Жинхэнэ Балто)
20 дахь нь Ганнер Каасэн-ын Балто(Siberian husky) хөтөчтэй баг байсан бөгөөд тэдний аялалын үеэр гарнаас цаадах харагдахааргүй цасан шуурга болж дөнгөж 3 настай залуу Балто багийнхнаа эсэн мэнд замчилж Ноум хотод хүргэсэн байна.(Балто Ганнер Каасэн-ий хамт)
19 дэх буюу сүүлээсээ 2 дахь баг нь Леонхард Сепалла-гийн Того(Siberian husky) хөтөчтэй баг юм. Того нь буухианд оролцсон хагийн настай хөтөч нохой ба 12 настай байсан. (хүнээр 70 настай гэсэн үг) Буухианы үеэр нэг баг дунджаар 50км зам шуурганаар туулж байсан бол Того-гийн баг ганцаараа хамгийн урт хамгийн хэцүү зам бүхий 400 аад км зам туулсан байна. Тэр бүү хэл Нортон саунд( Norton sound, Аляскын баруун эрэг Bering Sea)-ын хагархай мөсөн бүрхүүл дээгүүр цууралттай уралдан Того багийнхнаа болон вакциныг амжилттай хамгаалж, замчилсан гэдэг.(Того)
(Того Леонхард Сепалла-гийн хамт)
Сүүлд 2011 онд Times сэтгүүлд хамгийн баатарлаг амьтнаар Того -г тодруулсан байна.
Сэтгэгдэл бичих