Xaxa.mn

Шилдэг кинонуудын жагсаалтыг “1917” тэргүүлжээ

НЬЮ-ЙОРК. /CNN/.Хойд Америкийн шилдэг кинонуудын өнгөрсөн долоо хоногийн жагсаалтыг дайны сэдэвтэй кино дахин тэргүүлжээ. Харин энэ удаа галактик хоорондын тулаан бус дэлхийн I дайны талаар өгүүлсэн кино нэгдүгээрт жагссан байна.


“Universal” компанийн “1917” уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 36.5 сая ам.долларыг ашиг орлого олсон бол жагсаалтын нэгдүгээр байранд сүүлийн гурван долоо хоногийн турш бичигдсэн “Star Wars: The Rise of Skywalker” кино15сая ам.долларын орлогоор удаалжээ.

“James Bond” цувралын найруулагчдын нэг Сэм Мендесийн уран бүтээл “1917” энэ сарын 6-ндАНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотнооболсон“Алтан бөмбөрцөг” наадмаас 2 шагнал хүртсэн бөгөөд ирэх сард болох “Оскар”-ын наадмын 9 шагналд нэр дэвшсэн байна. 
Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us