Xaxa.mn

Япон 10 жилийн дараа 6G сүлжээтэй болно

Японы Засгийн газар зургаа дахь үеийн харилцаа холбооны систем буюу 6G  сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Энэ ажилд 10 орчим жил шаардлагатай гэж NHK телевиз мэдээллээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, техникийн мэргэжилтнүүд, хувийн бизнес болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн шинжээчдийн зөвлөл байгуулагдсан бөгөөд энэ зөвлөл нь шинэ сүлжээнд шилжлих цогц стратегийг боловсруулах юм байна. 
 
Энд дуулгахад, энэ оны хавар Японд 5G сүлжээг олноор нэвтрүүлэх бол АНУ, Өмнөд Солонгост энэ ажил хэдийнэ эхэлсэн байна. АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгост 2025 он гэхэд бүх хэрэглэгчдийн талаас илүү хувь нь үүрэн холбооны тав дахь үеийн супер хурдны сүлжээнд холбогдох аж.
 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us