Xaxa.mn

Гүн “эморол”-оос ухаарал авсан өдрүүд

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Энгийн бүхэн солонгорч, тодоор гэрэлтдэггүй гэдгийг ойлгосон “Z” үеийн төлөөлөл миний бие сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. Ахлах ангидаа их идэвхтэй мөрөөдөгч нэгэн байсан “Би” өнөөдөр харин эсрэгээрээ. Нэг л мэдэхэд мөрөөрөө л хэн нэгэнд төвөг удахгүй бол бараг болчхож байгаа мэт санагддаг болчихсон. Уйтгартай, нэг хэвийн, дандаа л урагшлахгүй байх талаас харах гээд байгаа энэ бодлоос салахыг хичээж “Эморол” гэж нэрлэдэг хүчтэй мэдрэмжийг өөрийнхөөрөө давахыг хичээсэн дурсамжаасаа хуваалцъя.
Надтай ижил өөрт байгаа чадвар, бий болгох боломжтой зүйлс зэргийг бодитоор харахыг хичээж, хийхийг хүссэн бүхнээ биш юм аа гэхэд талыг нь туршиж, эргэлзээтэй ирээдүйгээ харан зогсож, мөн хөдөлмөрлөж буй олон залуус байгаа байх.
Миний хувьд өнгөрсөн намар өөрийгөө бусдын хэлдгээр байдгаар нь доош татсан үе байлаа. Учир нь өөрийгөө маш ихээр голж эхэлсэн. Гоё бие, хөөрхөн царай, мэддэг зүйл, ганц зүйлийг төгс биш юм аа гэхэд бүрэн хийчхэж чадахгүй, сургалтад суухыг хүссэн ч мөнгөний асуудал гээд л миний эргэн тойрныхон бүгд л “Ундармаа чи яагаад ийм идэвхгүй болчихсон юм бэ?” гэдэг асуулт тавьдаг болсон. Хамгийн хачин нь тэдгээр хүмүүсийн асуулт намайг бүр ч унтаа болгочихсон. Ёстой бүтэлгүйтлийн, өөрийгөө олоогүйн илэрхийлэл маань гурав сар орчим үргэлжилсэн.
Тэгээд нэг өдөр дунд ангид бичиж байсан өдрийн тэмдэглэлтэй жижигхэн хуучин дэвтрээ шүүгээгээ цэгцэлж байгаад санамсаргүй олж, бичсэн зүйлсээ хараад өөрийгөө гайхаж, хэсэг тээнгэлзсэн. Би яг хэзээнээс утгагүй зүйлсийг бодож, тархиа гашилгадаг боллоо гэж.
Тэр үе өөрийгөө үнэлэх үнэлэмжээ гээж, ганцаараа байх нь таатай санагдаж, бусадтай хуваалцаж чаддаггүй бугшсан олон бодлыг тунгааж эхэлсэн зунаас эхтэйг ойлгосон. Эцэст нь би бусдад үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах нь хичнээн сайхныг мэдэрсэн.
Танихгүй ч гэсэн санаа, яриа нийлдэг гайхалтай хүмүүс олон байдаг шүү дээ. Уг нь би анх оюутан болохдоо их дуу цөөтэй, хаалттай, хичээлээ хийгээд хамгийн урд ширээнд суудаг нэгэн байсан. Харин одоо оюутан ангийнхан минь миний дурсамжийн нэгээхэн хэсэг болж, хамгийн урд ширээнд сууж ухаантай царайлах хэрэггүйг, ганцаардах шаардлагагүй гэдгийг ойлгуулдаг болсон.
Заримдаа хүн бүхэнд нэг тийм үгээр илэрхийлж болдоггүй түр зуурын зүйлсэд гүн санааширч, бодлогогүй алхам хийхийг хүсдэг, эсвэл төсөөлж байгаагүй үг сонсох, хайртай дотны хамгийн эрхэм хүнээсээ хагацах гээд олон үйл явдал дараалан тохиолдож, мэдрэмж, үзэл бодлоо хуваалцаж чадахгүй “хаданд хавчуулагдсан” үе эрх биш тохиолддог байлгүй дээ гэж тайвширна. Харин өөр нэг өдөр хэн ч намайг тоохгүй, хамт байхыг хүсэхгүй, сонсохгүй байгаа мэт бодогдоно.
Ийм олон зүйл бодоод байвал хөгширнө. Харин хөгшрөх юм бол үхнэ. Үхсэн хойно ядаж хэн нэгэн ямар нэг зүйлээр минь дурсаж явбал сайхан. Гэтэл бид дурсагдахаар зүйлсээ хангалттай бүтээж чадаагүй. Тэгэхээр залуус аа, өөрийгөө миалалгүй, чадавхжуулж, зоригжуулж, аз жаргалтай болгодог бүхнээ хийж, туршиж үзээрэй. Эморох шалтгаан олон байлаа ч, уянгын дуу байнга сонсох нь уйтгартай...
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us