Xaxa.mn

Rockit Bay компьютер ТОГЛООМ бүтээж, STEAM-д байршууллаа

Хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг "Пуужин" Баяраа буюу реппер Рокит Бэй тайзнаа эргэн ирсэн билээ. Дуулахаас илүүтэй шүүгчийн ажилд гаршаад байсан тэрбээр дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийн шүүгчийн суудалд залраад амжсан. Тэрээр саяхан өөрийн тоглолтоо хийсэн билээ.
Тэрээр компьютер тоглоом сонирхож, тоглодог юм. Өөрийн сонирхолын хүрээнд тэрээр дараагийн гэнэтийн бэлгээ задаллаа. "ХЭВРЭГ" хэмээх нэршилтэй компьютер тоглоом зохион бүтээж Stream-д амжилттай байршуулжээ. Энэхүү тоглоом нь "Монгол улсын Улаанбаатар хотын гэр хорооллоос хулгайлагдсан охин шиг тоглож байхдаа бодит байдлын хар дарсан зүүд рүү тат. Хүний наймаа, бусад аймшигт үйл ажиллагаа эрхэлдэг нууц байгууллагыг илрүүл. Дэлхий дээрх хамгийн аймшигтай газраас зугтахыг хичээ" хэмээх тайлбартай ийнхүү дэлхийн зах зээлд байршил лаа.
Ийнхүү Пуужин Баяраагийн зохион бүтээсэн тоглоомыг сонирхцгооно уу? 
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us