Xaxa.mn

"Галзуу хурд-9"-ийн албан ёсны трейлэр цацагдлаа

"Галзуу хурд" цувралын 9 дэх ангийн албан ёсны танилцуулга цацагдлаа. Энэхүү киноны зохиолыг Даниэл Кейси бичиж, Жастин Лин  найруулжээ.  2017 онд гарсан  "The Fate of Furious"  киноны албан ёсны үргэлжлэл болж "Fast Saga" нэртэйгээр 9 дэх анги нь гарч буй нь энэ юм. Энэ цуврал нийтдээ 10 ангитай байна гэж киног бүтээгчид мэдэгдсэн. 
Кинонд Вин Дизель, Жон Сена, Мишель Родригес, Тирез Гибсон, Крис  гүүр, Йордан Брюстер, Натали Эммануэль, Санг Кан, Хелен Миррэн болон Шарлиз Терон нар тоглож байгаа юм.  Санг Кан буюу Ханы дүр эргэн гарч ирсэн нь киноны бас нэг гэнэтийн бэлэг байв.  
Үйл явдлаас товч дурьдвал,  Доминик Торетто өөрийн бяцхан хүү Брайн болон гэр бүлийн хамтаар амар тайван амьдарч байна. Гэвч дахиад л шинэ дайсантай тулгарах болдог.  Тэр нь Тореттогийн ах Жакоб болон хуучин заналт дайсан Кипер (Терон) нар байх юм.  "Галзуу хурд"-ын 9 дэх цуврал 2020 оны 5 дугаар сарын 22-оос АНУ-ын кино театруудын гарч эхлэх ажээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us