Xaxa.mn

Олон нийтийн сүлжээнд биеэ зөв авч явах 10 дүрэм

Бодит амьдралд бүх л хүн биеэ зөв авч явах соёл, ёс суртахууны үндсэн ойлголтыг мэднэ. Гэвч интернэтэд зэрлэг бүдүүлэг үг хэллэг, аймшигтай зураг, тэнэг доромжлол, гүтгэлэг хаа сайгүй дайралдана.
Өнөө үед онлайн орон зайд ч биеэ зөв авч явах дүрэм журам хэрэг болоод байгаа билээ. Тиймээс 10 дүрэм санал болгож байна. Эдгээр энгийн дүрмийг олон нийтийн сүлжээнд дагаж харилцсанаар шинэ танил, шинэ яриа бүхэн тань танд үр өгөөжөө авчрах болно.
Дүрэм №1. Өөрийнхөө бүх мэдээллийг бүү оруул.
Олон нийтийн сүлжээ таны талаар бараг бүх зүйлийг мэдэх боломж олгодог. Гэхдээ ийм байлгах хэрэггүй. Хувийн орон зай, хил хязгаараа давуулах ямар хэрэгтэй гэж? Яах гэж хүн бүр таны амьдрал, сэтгэлд байгаа бүхнийг мэдэх ёстой гэж? Өөрийнхөө тухай мэдээллийг тунг нь тохируулан тавьж, илүү дэлгэрэнгүй мэдээлэхгүй байхыг хүсье.
Дүрэм №2. Өөрийнхөө үзэл бодлыг бүү тулга.
Олон хүн өөрийнхөө ёс суртахуун, улс төрийн үзлийг тулган тавьж, бусад хүний санаа бодлыг тооцож үздэггүй. Хэрэв та аливаа асуудал хэтэрхий шаргуу хандвал тоогдохгүй, найз нөхөдгүй болох эрсдэлтэй шүү.
Дүрэм №3. Байнга гомдоллож, нулимс унагах хэрэггүй.
Мэдээж та өөрт үүссэн асуудлаа чин сэтгэлээсээ хуваалцаж, таагүй бодол санаагаа илэрхийлж болно л доо. Яг л сэтгэлзүйч дээр очсон мэт. Гэхдээ байнга таагүй юм тавьж, гомдоллоод байвал таныг бусад хүн сонсохоо болино.
Дүрэм №4. Найзуудаа мэдээ мэдээллээр бүү бөмбөгд.
Танд сонирхолтой санагдсан юмыг бусад найз тань сонирхохгүй байх магадлалтай шүү дээ. Тиймээс хэт их мэдээллээр бүү бөмбөгд.
Дүрэм №5. Тооны араас хөөцөлдөх бус, чанарыг дага.
Найз нөхдийн тоо үүнд хамааралтай. Та тэднийхээ дунд төөрөөд зогсохгүй сайн танихгүй хүмүүсийн өгөөш болж мэднэ шүү.
Дүрэм №6. Хэт мэргэжлийн болж бүү харагд.
SEO, SMO, SMM зэрэг асуудлыг сонирхох хүн тун цөөн. Харин олон нийтийн харилцааны шинжээчид маргаанд ийм сэдвээр орж, мэргэжлийн тусгай үг хэллэг, хар яриаг хэрэглэхийг зорьдог. Магадгүй та мэргэжлийн хүн байж болно. Гэхдээ үүнийгээ алхам бүрт хашхирч мэдрүүлэх шаардлага юу билээ.
mobileapps.0-1024x683 Олон нийтийн сүлжээнд биеэ зөв авч явах 10 дүрэм
Дүрэм №7. Автомат мэдээллийн тоог багасга.
Санал асуулгын оролцогч болсон тухай мэдээлэл, тоглоомын шинэ түвшинд хүрлээ гэсэн дохио гээд өөр юу байдаг юм, тэр бүгд найз нөхдийг тань баярлуулах нь юу л бол. Зөвхөн сонирхолтой мэдээлэл, линкийг л хуваалц.
Дүрэм №8. Ойлгомжтой, зөв бич.
Товчилсон, ойлгомжгүй, дүрмийн алдаатай юм бичихээс аль болох зайлсхийгээрэй. Ярианы хэл гээд дураараа бичих хориотой.
Дүрэм №9. Хэн нэгэнд таалагдахгүй байх зураг бүү тавь.
Найзыг тань гутааж болох зураг тавих нь мэдээж гэмт хэрэг биш ч таны зүгээс аливаад эмх журамтай ханддаггүйг илэрхийлнэ.
Дүрэм №10. Хараалын үг бүү хэл.
Олон нийтийн сүлжээ бол хараал ерөөлийн талбар биш. Тиймээс бусдыг гомдоох үг хэллэг битгий хэрэглээрэй.скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us