Машины уралдаан, тулалдааныг өгүүлэх кино бол “Галзуу хурд”.
Шинэ түүхээр эргэн ирж буй “Галзуу хурд 9” кино нь гэр бүл, хамтрагчдын хайрын тухай өгүүлэх ажээ. 2020 оны 1-р сарын 29-ний өдөр цацагдсан трэйлерт тэтгэвэрт гарсан Доминик гэр бүлээ авч яваа тухай гардаг. Тэрээр эхнэр Летти, бяцхан хүү Брайнтайгаа хамт цагийг аз жаргалтай өнгөрүүлж байгаагаар гардаг. “Галзуу хурд: Хоббс Шо хоёр”(2019) кинонд Элена(Эльза Патаки)-ийн бяцхан хүүг асарч буй тэрээр хотод чөлөөтэй болдог гудамжны машины уралдаанд оролцохоо больж, халамжтай аав болон амьдарч буйг харуулжээ.
“Галзуу хурд 9” кинонд гэр бүл болсон Доминик, Леттигээс гадна “Галзуу хурд” цувралын анхны жүжигчид тогложээ. Брайны эхнэр Миа(Жордана Брюстер), Шо(Жейсон Стэтхэм)-ийн ээж Магдалина(Хелен Миррен), суут ухаант хакер Рамзи(Натали Эммануэль) нар аюулд өртсөн Доминикт туслах ажээ.
Тус киног цувралаар бүтээж ирсэн продюсерын баг ч мөн хүчээ нэгтгэсэн байна. “Галзуу хурд 3: Токио дрифт (2006)” киноноос эхлэн эх зохиолыг нь бичиж байсан Крис Морган кино зохиолыг нь бүтээжээ. “Галзуу хурд 4”(2009), “Галзуу хурд 5” (2011), “Галзуу хурд 6”(2013) цувралуудад найруулагчаар ажилласан Жастин Лин дахин найруулагчаар ажилласан байна. Киноны анхны продюсерын баг хүчээ нэгтгэн бүтээсэн уг кино үнэхээр үзүүштэй кино болжээ.
“Галзуу Хурд 9: Хурдны Домог” кино 2020 оны 5-р сарын 22-ны өдөр нээлтээ хийнэ.
Сэтгэгдэл бичих