Францын хэрэглэгчдийн хэрэг эрхлэх газар “Apple” компанийг өмнөх загварын ухаалаг утасныхаа ажиллагааг зориудаар удаашруулсныг нь илрүүлэн 25 сая еврогийн торгууль ногдуулжээ. Тэгвэл “Apple” компани хэрэглэгчиддээ мэдэгдэлгүй ийм үйлдэл гаргаж байсан даа уучлал гуйн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөн торгуулиа зохих ёсны дагуу төлөхөөр болов. Тухайн үед тус компанийн төлөөлөгч утасны цэнэгийг хэмнэхийн тулд ийм зүйл хийж байсан гэж мэдэгдсэн удаатай.
Мөн “Apple” компани баталгаат бус хуучин "iPhones"-ийн батерей солих үйлчилгээний үнийг 119-аас 39 ам.доллар болгон хямдруулжээ.
Х.Дэлгэрэх
Эх сурвалж: ChannelNews
Сэтгэгдэл бичих